Ерөнхийлөгч Австралийн Үндэсний Их Сургуульд монгол гэр бэлэглэжээ

2016 оны 03-р сарын 25 өдөр, 17 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Австралийн Үндэсний Их Сургуульд бэлэглэсэн гэрийг гардуулах ёслол өчигдөр Канберра хотноо болжээ. Монгол Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг бэлгийн гэрийг гардуулахдаа Монгол Улсын төр, засаг монгол судлалыг дэлхий дахинд хөгжлүүлэхэд онцгой анхаарч ирснийг цохон тэмдэглээд Австрали Улсад монгол судлалыг хөгжүүлэхэд Австралийн Үндэсний Их Сургууль бодит хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлсэн байна. Австралийн Үндэсний Их Сургуулийн Ректор, Нобелийн шагналт эрдэмтэн Б.Шмит монгол гэртэй болж буйдаа туйлын их баяртай буйгаа илэрхийлээд гэрийг тус их сургуулийн ёслол, албаны олон үйл ажиллагаанд ашиглах болно гэдгээ хэлэв. Мөн Монгол Улсын Гадаад хэргийн яамнаас Австралийн Үндэсний Их Сургуульд бэлэглэж буй мастер морин хуурыг Д.Ганхуяг Б.Шмитэд гардуулахдаа мэргэжлийн хуурчаар тоглуулан ёслолын арга хэмжээг чимсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх