УИХ-ын ээлжит бус чуулган зарлалаа

2016 оны 03-р сарын 25 өдөр, 18 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 40 тоот захирамж гаргаж, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар шийдвэрлэлээ.

Улсын Их Хурлын даргын захирамжид Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаардараах асуудлыг хэлэлцэхээр тогтоожээ. Үүнд:

       1/Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл;

        2/Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

        3/Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл;

    4/Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

        5/Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлт.

Уг захирамжид Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Мягмар гарагийн 09.00 цагт эхлэхээр товлосны зэрэгцээУлсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг өглөө 09.00 цагаас эхэлж, үдээс хойш 14.00 цагаас үргэлжлүүлэхээр заасан байна.

Түүнчлэн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Байнгын хороодын дарга нар болон Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарт даалгасан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх