Түрүүлсэн илжигний эзнийг мөнгөн шагналаар шагнажээ

2016 оны 03-р сарын 25 өдөр, 18 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Болгар Улсын Үндэсний баяр болох Тодоровден баярыг тохиолдуулан БНБУ-ад суугаа ЭСЯ Своге хотын захиргаатай хамтран 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр морины уралдаан зохион байгуулан тэмдэглэв. Элчин сайд Л.Дүгэржав тус арга хэмжээг нээн үг хэлэхдээ хоёр орны урт удаан найраг харилцааны түүхийг тэмдэглээд цаашдын харилцааг шинэ шатанд гаргахад соёлын хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцаа холбоо чухал үүрэг гүйцэтгэхийг онцгойлон тэмдэглэв. Уралдаанд 10 гаруй морьдоос гадна илжиг, одой морьд хүчээ сорин оролцсоноос гадна 200 гаруй үзэгчид хөгжөөн дэмжигчид хүрэлцэн ирж уралдааныг үзэхийн сацуу морьд, бүргэд зэрэг ан амьтантай тоглож, хөгжөөнт тоглоом, Болгар ардын бүжиг зэрэг урлагийн тоглолтыг үзэн сонирхов.

Эртний түүхтэй Болгарын ард түмний дунд өргөнөөр тэмдэглэгддэг энэхүү Тодоровден баярын арга хэмжээнд ЭСЯ-ны зүгээс Монгол Улсаа сурталчлан оролцож, хоёр болон гурав дугаар байрт орсон морьтон болон түрүүлсэн илжигний эзнийг мөнгөн шагнал, тэргүүн байранд орсон морьтныг ЭСЯ-ны нэрэмжит цом болон мөнгөн шагналаар тус тус шагнав.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх