Өнөө хэр “Гажиг” Гармаа хэмээн дуудуулдаг МУГЖ, жүжигчин Ч.Алтан-Өлзий энэхүү сайхан дүрийг дэлгэцнээ дахин амилуулахаар болжээ.Ард түмний сэтгэлд хоногшин үлдсэн “Өнөр бүл” киноны хоёрдугаар ангийг тус киноны хоёрдугаар ангийг МУГЖ, жүжигчин Ч.Алтан-Өлзийн санаачлагаар дахин бүтээхээр болсон. Киноны хоёрдугаар ангид Гажиг Гармаа, Цэрмаа, будлианы эзэн болсон гэрэл зурагчин нар өнөө цагт ямаршуухан амьдралтай байх нь сонирхол татаж байна . Харин кино зохиолыг жүжигчин Ч.Алтан-Өлзийгийн гэргий Д.Нансал бичиж, жүжигчин, найруулагч С.Баттулга найруулахаар аж.Найруулагч С.Баттулгын тухайд өмнө нь “Зөрлөг”, “Худалч залуу”, “Миний муу аав, “Гурван найз” зэрэг уран сайхны киног найруулж, туслах болон гол дүрүүдэд өөрөө тоглож байсан билээ.
“Гажиг” Гармаа дахин дэлгэцнээ
2016 оны 03-р сарын 28 өдөр, 11 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )