Малын дотор мах хүний биед олон ач тустайг барууны эрдэмтэд нотолжээ

2016 оны 04-р сарын 11 өдөр, 13 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

 Шинжлэх ухааны судалгааны түвшингээр дэлхийд тэргүүлэгч барууны орнууд үхрийн дотор мах, таван цулын хүний биед эерэг олон ач тусыг судалж нотложээ. Бидний өдөр тутмын амьдралд мах, махан бүтээгдэхүүн гол үүрэг гүйцэтгэдэг ба хүссэн үедээ хүнсний захаас очоод дотор гэдэс, таван цулыг сонгон хэрэглэх боломжтой байдаг. Тэгвэл эдгээр нь тус бүрдээ анагаах ач тустай гэнэ.

  1. Үхэр, хонины бөөр нь селен бодисоор баян. Селен нь хүний биенээс муу үлдэгдэлийг гадагшлуулдаг бөгөөд төмөрөөр баялаг. Цусны улаан биетийг төлжүүлдэг. Таны бөөрний үйл ажиллагаанд нэн сайн.
  2. Үхрийн зүрх нь магни болон таурин бодисыг их хэмжээгээр агуулдаг учраас магни хангалттай хэрэглэж байгаа хүн зүрх судасны өвчлөлөөр өвдөх магадлал 22% иар бага байдаг гэнэ. Таурин нь цусны даралтыг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Өөрийнхөө зүрхийг хайрлая гэвэл үхрийн зүрхийг хоол хүнсэндээ өргөн хэрэглээрэй.
  3. Үхрийн годон. Энэ бол эрчүүдэд маш сайн. B12, цинкээр баялаг учир цусны эргэлтийг эрчимжүүлж эрэгтэй хүний бэлгийн чадвар, чалх сайжруулахад нэн тустай бөгөөд эрч хүчээр хангадаг байна.
  4. Үхрийн элэг.  Бярууны элэг хамгийн сайн байдаг. В12 болон С витаминаар хамгийн баян. Энэ хоёр хоршиж нийлэхээрээ “глутатионы коньюгаци” гэх элэгнээс токсиныг хөөж гаргах үйл явцыг өрнүүлдэг. Бярууны элгэнд байх С витамины хэмжээ алиманд агуулагддагаас их байдаг гэнэ. Тиймээс элэг муутай хүмүүст нэн ач тустай эмчилгээ болох аж.
  5. Үхрийн хэл.  Хэлэнд цинк, төмөр хоёр ихээр агуулагддаг учир хүний биеийн дархлааг сайжруулж ханиад томуунд тэсвэртэй болгодог ажээ.

 

 

 

 

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх