Жуулчид олноор зорчдог хэсгийг хариуцсан цагдаа нар англи хэл сурч байна

2016 оны 04-р сарын 15 өдөр, 10 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар хамтран цагдаа нарт зориулсан англи хэлний сургалтыг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Сургалтад хотын төвийн жуулчид олноор зорчдог хэсгийн хэв журмын 75 цагдаа хамрагдаж байгаа юм. Энэ удаагийн сургалтыг Аялал жуулчлалын ур чадварын мэргэжлийн сургуультай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд цагдаа нар сургалтын хугацаанд өөрийгөө болон бусдыг танилцуулах, мэндлэх, тусламж хэрэгтэй эсэхийг асуух, зөвлөмж өгөх, байр, байршил заах зэрэг харилцан ярианы энгийн мэдлэгтэй болох юм. Цагдаа нарын хэлний мэдлэгийг сайжруулснаар жуулчдын аюулгүй байдлыг хангах, тэдний өмнө тулгардаг олон асуудлыг шуурхай шийдвэрлэх боломжтой хэмээн Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх