“NHL”-ийн 2016-2016 оны улирлын тоглолтууд эхэллээ

2016 оны 04-р сарын 15 өдөр, 10 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Хойд Америкийн “NHL”-ийн  2015-2016 оны улирлын плэй-оффын тоглолтууд эхлэлээ. Өчигдөр нийт 3 тоглолт болсон байна. Өрнөд бүсэд өнгөрсөн жилийн аварга Чикаго Блэйк Хаукс баг Сент Луис Блюс багийн “Scottrade” ордонд зочлон цувралын эхний тоглолтоо хийжээ. Хоёр багийн тоглолт үндсэн цагт тэнцэж, нэмэлт цагт ялагч тодорсон байна. Зочин баг Чикаго Блэйк Хаукс 35 удаа цохилт гүйцэтгэсэн боловч ганц нь ч хаалганд ороогүй. Сент Луис Блюс багийн хаалгач Б.Эллиотт энэ өдөр тун сайн байж хаалгаа манажээ. Харин тус тоглолтын цорын ганц гоолыг талбайн эзэн Сент Луис Блюс багийн ахлагч Д.Бэкес нэмэлт цагийн 10 дахь минутанд Ж.Боумистерийн дамжуулалтаар оруулсан байна. Ийнхүү Сент Луис Блюс баг эхний хожлоо байгуулсан байна.

Мөн энэ өдөр Дорнод бүсэд 2 тоглолт болсон. Детройт Ред Уингс баг Тампа Бэй Лайтинг багийн талбайд зочлон тоглоод 2-3 харьцаагаар ялагдал хүлээжээ. Тэгвэл Дорнодын хүчирхэг багуудын нэг Питтсбург Пингвинс баг өөрсдийн талбайдаа Нью-Йорк Рейнжерс багийг хүлээн авч 5-2 харьцаагаар буулгаж авчээ. Питтсбург багаас Швед тоглогч П.Хёрнквист 3 гоол оруулсан бол багийн ахлагч С.Кросби 1 гоол, Герман залуу Т.Кюнхакл нэг гоолыг нэмэрлэсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх