Алдарт “С.Дали ба П.Пикассо” үзэсгэлэнг Улаанбаатар хотод анх удаа дэлгэлээ

2016 оны 04-р сарын 30 өдөр, 12 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг дарга Тамгын газар, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран “С.Дали ба П.Пикассо” үзэсгэлэнг Улаанбаатар хотод анх удаа дэлгэлээ.  Үзэсгэлэнд ОХУ-ын Екатеринбург хотын оршин суугч, цуглуулагч Я.Щадрины сүүлийн 20 жил цуглуулсан  алдарт С.Дали, П.Пикассо нарын эх бүтээлүүд тавигдаж байгаагаараа онцлог юм.  С.Далигийн “Хайлж буй цаг”, “Нарийхан хөлт заан”, Шургуулгатай бүсгүй”, “Гал дундах анааш”, “Нийсдэг эмгэн хумс”, “Титэмтэй ялаанууд” зэрэг хамгийн алдартай  уран баримал, зураасан болон уран зураг, керамик урлалын бүтээлүүд тавигдсан бол П.Пикассогийн амьтад, шувууд, Эсмеральдо ишиг, “Навчин дундах бух”, “Бухын тулалдаан” зэрэг шаазан таваг, ваар саван дээр дүрсэлсэн бүтээлүүдийг дэлгэжээ.

Үзэсгэлэн 2016 оны 04 дүгээр сарын 29-нөөс 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл сарын турш Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд үргэлжилнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх