Энэ сараас эхлэн нэг хүртэлх насны хүүхдийг Өрхийн эрүүл мэндийн төвөөс дуудлагын дагуу гэрээр үзэж тусламж үзүүүлэхээр болжээ. Учир нь улаанбурхан өвчний тархалт өндөр байгаатай холбогдуулан энэ сарын 1-нээс долоон сарын 1 хүртэл гэрээр нь эмнэлгийн тусламж үзүүлж байхаар болсон байна.Мөн эрүүл хүүхдийг халдвараас сэргийлэх үүднээс “Товлолт дархлаажуулалт”-ыг долоо хоног бүрийн бямба гарагт Дүүргийн эрүүл мэндийн төв болон Өрхийн эрүүл мэндийн төвд хийж байхаар тогтжээ.
Товлолт вакцинжуулалт бямба гараг бүрт хийгдэнэ
2016 оны 05-р сарын 03 өдөр, 13 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )