Жил бүрийн хавар “Хонхны баяр”-аа их, дээд сургуулийн оюутнууд болон ЕБС-ийг төгсөгчид тэмдэглэдэг. Өдгөө урин дулаан цаг хэдийннээ айлчилсан болохоор хонхны баярын ид сезон эхэлж байна.
Тиймээс хяналтгүйгээр тэмдэглэдэг байсан “Хонхны баяр”, “Төгсөлтийн баяр”-ыг журамлан “Боловсролын баримт бичиг гардуулах ёслол” арга хэмжээ, тайлант өдөрлөг болгон нэгдсэн байдлаар “Эрдмийн баяр” нэртэйгээр 9, 12-р ангийн сурагчдын дунд тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.Харин цэцэрлэг болон 5-р анги төгсөгчид “Эрдмийн баяр”-ыг тэмдэглэхгүй аж.
Мөн эрдмийн баяр нэрийдлээр эцэг эхчүүдээс мөнгө хураах, аялал зугаалга хийсэн болон архидан согтуурч гэмт хэрэг, зөрчил гаргасан тохиолдолд сургуулийн захирал, эрхлэгч нарт хариуцлага тооцох юм байна.