Зургаан настнуудыг ирэх намар бүртгэнэ

2016 оны 05-р сарын 03 өдөр, 14 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Ирэх намар нэгдүгээр ангид зургаан настай 27 мянга 629 хүүхэд элсэнэ гэсэн тооцоог нийслэлийн Боловсролын газраас гаргажээ. Эдгээр нэгдүгээр анги элсэгчдийг ирэх наймдугаар сарын 22-26 ний өдөр сургуулиуд бүртгэх юм. Гэхдээ 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн таван настай хүүхдийг нас нь болоогүй шалтгаанаар бүртгэхгүй. Хүүхэд нь сургуульд суух нас нь болсон эцэг, эхчүүд харьяа сургуульдаа хүүхдээ бүртгүүлэхдээ,

-Төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар

-Эцэг эх болон асран хамгаалагчийн иргэний үнэмлэхний эх хувь болон хуулбар

-3*4 хэмжээтэй нэг хувь цээж зураг

-Шаардлагатай тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон лавлагаа зэрэг материалыг бэлдэн, авч очих үүрэгтэй.Мөн ээж, аавууд хүүхдээ бүртгүүлэхээр явахдаа заавал хүүхдээ дагуулах юм. Үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээг яагаад энэ жилээс шаардах болсон тухайгаа албаныхан нэр хүндтэй сургуулиудад хүүхдээ өгөхөөр хуурамч бичиг баримт бүрдүүлдэг байсантай холбон тайлбарлалаа.Тухайлбал, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр сургууль гэх мэт нэр хүндтэй 7-8 сургуульд хүүхдээ сургах хүсэлтэй аав, ээж нар олон байдаг байна. Үүнээс болж дээрх сургуулиудад нэг ангид 35 хүүхэд сурах ёстойгоос 63 хүүхэд одоо суралцах болжээ.

Өмнө нь багш нар наймдугаар сард бүтэн сургалттай шалтгаанаар нэгдүгээр ангид орох хүүхдийг сургуулиуд хавар бүртгэдэг байжээ. Энэ жилээс багш нар хамрагдах сургалтууд наймдугаар сард цөөн болсон аж. Иймээс нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг намар хийхээр нийслэлийн Боловсролын газар шийджээ. Зургаан настнуудыг бүртгэхдээ хамран сургах тойргийн хүүхдээс ямар нэгэн элсэлтийн шалгалт авахгүй. Мөн бүртгэлийн хураамж төлбөр авахгүй юм байна. Бүртгэлийн явцад эцэг, эхчүүдэд ойлгомжгүй, гомдолтой асуудал гарвал дүүргийн Боловсролын хэлтсүүддээ хандах учиртай юм.

ТАНЫ ХҮҮХЭД ХАРЪЯАЛЛААРАА ДАРААХЬ СУРГУУЛИУДАД ОРНО

0001

 

002

003

004

005

 

 

 

 

006

 

СҮХБААТАР

СҮХБААТАР 1

СОНГИНО

СОНГИНО 2

ХАНУУЛ 1

ХАН УУЛ 2

ХАНУУЛ 3

ЧИНГЭЛТЭЙ

 

 

 

 

 

 

 

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх