Пенгвинүүд цувралыг тэргүүлж эхэллээ

2016 оны 05-р сарын 03 өдөр, 15 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

“NHL” плэй-оффын 2-р шатны хамгийн сонирхолтой тоглолт болох Вашингтон Капиталс болон Питтсбург Пингвинс багуудын цувралын 3 дахь тоглолт боллоо. Питтсбург Пингвинс багийн “Consol Energy Center” ордонд болж талбайн эздийн ялалтаар өндөрлөлөө. Талбан эзэн баг Пингвинс багаас тоглолтын 1-р үед П.Хёрнквист болон Т.Кюнхакл нар тус бүр нэг гоол оруулсан. Уг нь Капиталс багаас Ж.Оши, Ж.Уильямс нар боломжоо ашиглаж чадсан бол 1-р үед арай өөр үр дүнгээр өндөрлөх боломж байсан.Ингээд 2-р үед мөн талбайн эздээс К.Хагелин бас нэг гоол оруулснаар Питтсбург Пингвинс баг 3-0 харьцаагаар тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Харин шийдвэрлэх 3-р үед зочин баг Вашингтон Капиталсаас багийн ахлагч А.Овечкин мөн Ж.Уильямс нар тус бүр нэг гоол оруулсан. Ялангуяа А.Овечкин энэ өдөр үнэхээр сайн тоглож, зүүн жигүүрээс хэд хэдэн удаа цохилт гүйцэтгэсэн. 3-р үед түүний зүүн жигүүрээс цохисон шайб хаалганд орсон бол цаг дуусахтай зэрэгцэн цохисон шайбыг Ж.Уильямс нэмж цохин гоол оруулсан. Капиталс цаг дуусах үед хаалгачаа суулгаад 6 дахь тоглогчийг талбай дээр оруулж ирсэн ч тэдэнд тоог тэнцүүлэх хангалттай цаг байгаагүй юм. Ингээд Питтсбург Пингвис баг цувралыг 2-1 болгон тэргүүлж эхэллээ. Хоёр багийн дараагийн тоглолт 2 хоногийн дараа Питтсбург Пингвинс багийн талбайд болно.

пенгвинүүд 01

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх