Вакцинжуулалт ирэх пүрэв гарагаас эхэлнэ

2016 оны 05-р сарын 03 өдөр, 17 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Улаанбурхан өвчин Орхон, Дархан-Уул, Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговь аймаг болон Улаанбаатар хотод тархалт өндөртэй байна. Өнгөрсөн долоо хоногт Халдварт өвчин судлалын үндэсний төвд 2057 өвчтөн хандсаны 1515 нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэйгээс 315 нь хэвтэн эмчлүүлсэн бөгөөд 0-1 насны 17 хүүхэд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.ХӨСҮТ, ЭХЭМҮТ болон аймаг, нийслэлийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт 400 гаруй сая төгрөгийн нэн шаардлагатай эмүүдийг хуваарилж, ХӨСҮТ-д дуслын шахуурга болон соруулагч, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, гал тогооны хэрэгсэл зэрэг 160 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлжээ. АШУҮИС болон Сувилахуйн сургуулийн 800 гаруй оюутныг өрхийн эмнэлгүүд, ХӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд нэмэлтээр хуваарилан ажиллуулж байна.

Түүнчлэн ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс нийлүүлсэн утлагын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, пульсоксиметр зэрэг 20 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж, 34 сая төгрөгийн эмийг өвчтнүүдийн эмчилгээнд ашиглаж байна. НҮБ-ын Хүүхдийн санд захиалсан вакциныг энэ сарын таванд хүлээн авч, дархлаажуулалтыг зохион байгуулах бэлтгэл ажил хийгдэж байгаа ажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх