2016 оны 05-р сарын 04-ний 21 цагаас 2016 оны 05-р сарын 05-ны 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Шөнөдөө үүлэрхэг хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Буянт-Ухаа, Багануур, Тэрэлж орчмоор 7-9 градус, бусад дүүргээр 4-6 градус хүйтэн, өдөртөө бүх дүүргээр 5-7 градус дулаан байна.