Аргын тооллын 5 сарын 5. Пүрэв(Бархасвад) гараг / 2016
Билгийн тооллын 28, шийдэм-0 од, улаагчин гахай, хотол чуулган барилдлагат өдөр. Хутганы ир өдөр. Зуны уур-09:55. Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:28-21:10. Өдрийн сайн цаг: үхэр(02:40-04:40), луу(08:40-10:40), морь(12:40-14:40), хонь(14:40-16:40), нохой(20:40-22:40), гахай(22:40-24:40) болой. Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс бүү засуул. Лам хүний сүлд гараг. Хонь, гахай, бар, туулай жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, үхэр, луу, хонь, нохой жилтэн сөрөг муу. Санасан хэрэг бүтнэ. Хэл ам намдаах, арга эвийг олох, түргэн үйлсэд сайн. Бэрийн үйл, мод таслах, газар малтах, үхэгсдийн үйл, худаг шуудуу малтахад муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
Зурхайч Д.Цогтбаатар