АНУ-ын шоронд оросын иргэн нас баржээ

2016 оны 05-р сарын 05 өдөр, 09 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

АНУ-Мексикийн хил орчмоос баривчлагдсан оросын иргэн нас барсан тухай мэдээлэл гарсныг АНУ-ын Цагаачлалын болон Гаалийн алба өчигдөр нотолсон байна. 46 настай Игорь Зязин гэгч нь Сан-Исидро хилийн шалган нэвтрүүлэх цэгээр өөрийн ОХУ-ын паспортыг үзүүлэн нэвтрэх гэж оролдох үедээ Цагаачлалын болон Гаалийн албанд баривчлагдаж, дөрөвдүгээр сарын 24-нд хоригдсон бөгөөд түүнийг 2009 онд АНУ-аас албадан гаргаж байсныг хилийн хяналтынхан тогтоожээ.Тэрбээр хоригдож байх хугацаандаа Цагаачлалын албаныхантай уулзаж цаашдын шийдвэрийг хүлээж байсан аж. Сан Диего хотын “Otay” хорих ангийн шоронгийн ажилтнууд болон эмнэлгийнхэн түүнийг ухаан алдсан байсныг олж эмнэлэг рүү хүргэх замд нас барсан байна.. Мэдээллийн санг ашиглан түүний талаарх мэдээллийг шалгахад тэрбээр АНУ-д гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлж байгаагүй гэдэг нь тогтоогдсон гэж Цагаачлалын болон Гаалийн алба мэдэгджээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх