Чуулганы хуралдаанд 30 хоног суугаагүй гишүүдийг эргүүлэн татна

2016 оны 05-р сарын 05 өдөр, 10 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин парламентын хуралдаа суудаггүй, таслаад байдаг гишүүдийг (депутатууд) эргүүлэн татах тушаалд 5 сарын 3-нд гарын үсэг зуржээ. Одоо үүний дагуу оросууд хууль тогтоомжиндоо өөрчлөлт оруулж байна. Өмнө нь энэ хуулийн төслийг Оросын парламентын Доод танхим болон Холбооны зөвлөл дэмжжээ.

Оросын депутатууд ажлаа хийхгүй, хурлаа таслаад байвал тэдний бүрэн эрхийг хугацаанаас өмнө цуцлах юм байна Тэр бүү хэл хэрэв депутатууд өөрсдийн сонгогчидтойгоо зүй бус харьцаж, дүрэм журмыг зөрчсөн бол мөн ажлаа өгөх аж.Бүр тодруулбал, Төрийн Дум буюу парламентын чуулган, хуралд хуанлийн 30 өдөр оролцоогүй депутатууд ийнхүү ажилгүй болж, гудамжинд гаран лааз өшиглөнө гэсэн үг. Жирийн иргэд 2-3 өдөр шалтгаангүй ажил таслахад ажлаас халдаг бол депутатууд 30 өдөр ажилдаа ирэхгүй байхад л ажилгүйчүүдийн эгнээнд шилжих ажээ. Харин ч их харж үзсэн байгаа биз?

Депутатын бүрэн эрхийг цуцлах тухай санаачилгыг парламент дахь тус намын фракц, эсвэл парламентын аль нэг хороо  гаргаж болно. Дашрамд дурдахад, оросууд энэ хуулиар хэнийг парламентаас хөөхөө хэдийн шийджээ. Тэд бол депутат Илья Пономарев, Алексей Митрофанов нар. Эрүүгийн хэрэг үүсгэмэгц гадаад руу арилаад өгсөн депутатууд гэж байгаа.

Зурагтаар харж байхад манайхан УИХ-ын гишүүдээ хуралд ирээчээ, орж суугаач гээд бөөн юм болдог, нэг иймэрхүү хууль баталчихвал болох юм биш үү? Ялгаатай нь Орос улс Ерөнхийлөгчийн засаглалтай бол харин манайх парламентын засаглалтай билээ. Тэгэхээр ажлаа тасалдаг гишүүд маань ийм хууль санаачилж батлах болов уу? Манайхан дандаа л гадны орнуудын туршлага судлаж амьдралд хэрэгжүүлэх дуртай хүмүүс тэгэхээр орсуудын энэ хариуцлагын тогтолцоог нь дуурайж хэргэжүүлэх цаг нь болсон

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх