АХБ 2016 онд Монгол улсад олгох 287 сая ам. долларын санхүүжилтийн хөтөлбөрөө баталлаа. Тус банкны өөрийн хөрөнгө болон зах зээлээс босгосон эх үүсвэртэй хөнгөлтттэй зээл, буцалтгүй тусламжаас энэ санхүүжилт бүрдэнэ. Санхүүжилтийн хэмжээ өнгөрсөн оныхоос 18 сая ам.доллараар буурчээ. АХБ-ны Ази Номхон далайн гамшгийн тусламжийн сангаас манай улсад тулгарсан зудын хүндрэлийг давахад зорриулан тусламж үзүүлсэн. Үүний дараа иргэдийг ирээдүйн байгалийн гамшгийг даван туулах чадвартай болгох зорилгоор буцалтгүй тусламжийн шинэ төсөл батлахаар болжээ.Шинээр хийх эдгээр хөрөнгө оруулалт одоо хэрэгжиж байгаа 953 сая ам.долларын мөнгөн дүнтэй, 23 зээл, 12 буцалтгүй тусламж, 35 техник туслалцааны төслийн үргэлжлэл болон хэрэгжих юм байна. Тэгвэл Монгол Улс АХБ-нд 25 жилийн өмнө нэгдсэнээс хойш нийтдээ хоёр тэрбум ам.долларын санхүүжилт авчээ.
Азийн хөгжлийн банк энэ онд 287 сая ам.долларын санхүүжилт олгоно
2016 оны 05-р сарын 12 өдөр, 13 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )