Дугуйчид нэгдэж дэлхий ээждээ мод бэлэглэнэ

2016 оны 05-р сарын 12 өдөр, 16 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Бүх нийтийн мод тарих өдрийг тохиолдуулан МЗХ-ны дэргэдэх Залуу дугуйчин клубээс унадаг дугуй сонирхогчдын нэгдсэн мод тарих үйл ажиллагааг энэ сарын 15-нд зохион байгуулахаар болжээ.

Энэ жилийн хувьд “Дэлхий ээждээ мод бэлэглэцгээе” уриан дор дугуйчин залуус нэгдэж мод тарих бөгөөд уг үйл ажиллагааг Green city ХХК, Cannondale Mongolia дугуйн дэлгүүр, Happy ХХК зэрэг байгууллагууд ивээн тэтгэж суулгацаар хангах аж.

Мод тарих нь эх дэлхийдээ зориулж буй хамгийн том буян  учраас Залуу дугуйчин клуб унадаг дугуй сонирхогчдоо нэг өдрийг мод тарих сайн үйлсэд нэгдэх бүхий л боломжоор ийнхүү бүрдүүлсэн байна.

50 гаруй жилийн настай 1 мод амьдралынхаа туршид 38 125 000 орчим төгрөгөөр үнэлэгдэх хүчилтөрөгч ялгаруулж, 75 640 000 орчим төгрөгийн агаар цэвэршүүлэх экологийн үйлчилгээ үзүүлж, 45 750 000 орчим төгрөгөөр үнэлэгдэх усыг эргэлтэнд оруулж, 38 125 000 орчим төгрөгөөр үнэлэгдэхүйц хөрсний эвдрэлийг хамгаалах үйлчилгээ үзүүлж байдаг байна. Тиймээс ч ирээдүй хойчдоо хамгийн үнэтэй хөрөнгө оруулалт хийж мод тарихыг нийт дугуйчиддаа уриаллаа.

“Залуу дугуйчин клуб”  МЗХ-ны  “Спирт үү?, Спорт уу?” аяны хүрээнд  2013 онд байгуулагдсан бөгөөд нийгэм рүүгээ чиглэсэн олон арга хэмжээнүүдэд идэвхитэй оролцож унадаг хэрэглээг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байна.

dugui2

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх