Гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 2016.11-2017.93 төгрөгийн ханшаар 24.8 сая ам.доллар худалдах, 2005.00-2011.29 төгрөгийн ханшаар 0.95 сая ам.доллар худалдан авах, 309.80 төгрөгийн ханшаар 2.8 сая юань худалдах, 307.00-308.20 төгрөгийн ханшаар 8.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлжээ. Гэхдээ Монголбанк өнөөдрийн дуудлага худалдаанд оролцоогүй байна. Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 49.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 21.5 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг Монголбанк 100 хувь биелүүлэв.
Монголбанк өнөөдрийн дуудлага худалдаанд оролцсонгүй
2016 оны 05-р сарын 12 өдөр, 17 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )