Төрсөн хүүхдүүд нь эцгийнхээ амь насыг хөнөөж шатаасан нь тогтоогджээ

2016 оны 05-р сарын 24 өдөр, 10 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Булгийн тохой буюу Шувуун Фабрик орчмоос өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр үл таних эрэгтэй хүний шатсан цогцос олдсон билээ.

Тус хэргийг Төв аймгийн Цагдаагийн хэлтэс болон УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран шалгасан бөгөөд энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй гэсэн этгээдүүдийг цагдан хорьсон байгаа. Харин шүүх шинжилгээний хүрээлэнгийн хариугаар талийгаач бусдын гарт амь насаа алдсан бөгөөд гэмт хэрэгтнүүд талийгаачийн амь насыг нь хөнөөсний дараа шатаасан гэдгийг тогтоогдсон.Талийгаач Б нь Чингэлтэй дүүргийн харьяат ажээ. Түүний хоёр хүүхэд 1987 онд төрсөн Н, 1989 онд төрсөн Б нар бүлэглэн хөнөөсөн болохыг илрүүлсэн байна. Түүнчлэн талийгаач амь насаа алдаад хоёр сар гаруйн хугацаа өнгөрөөд байхад ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж, эрэл сурал болохгүй байсан тул ойр дотнын хүмүүс нь хөнөөсөн байж магадгүй гэх таамаг дэвшүүлсэн байна. Ингээд шалгалтын явцад талийгаачийг төрсөн хүүхдүүд нь хөнөөсөн болохыг тогтоожээ.

Хохирогчийн хоёр хүүхэд 1987 онд төрсөн Н, 1989 онд төрсөн Б нар бүлэглэж аавынхаа амийг хөнөөсөн байна. Тэд анхны мэдүүлгээр “Аав архи байнга уудаг. Архи уух болгондоо агсам согтуу тавьж, гэрийнхнээ зоддог. Хэрэг гардаг өдөр мөн л агсам тавиад ээжийг зодчихсон байсан тул хутгалчихсан юм. Нэг мэдсэн аав амьсгал хураачихсан байсан. Ингээд бид хоёр нийлж цогцсыг шатаагаад Шувуун фабрикт машинаар аваачиж хаясан” гэжээ. Ийм учраас ээжийг нь хүүхдүүдийнх нь хамт цагдан хорьсон байгаа ажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх