A sound-ийн Тэмүүлэн юуны төлөө шалдлав ?

2016 оны 05-р сарын 24 өдөр, 11 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Миссүүд, эмэгтэй дуучид, жүжигчид шалдан зургаа тэдэн төгрөгөөр авхууллаа гэж сонсож байснаас биш эрэгтэй од шалдаллаа гэж ер нь сонсож байгаагүй юм байна. Тэгсэн ASound-ийн Тэмүүлэнг шалдалсан байгааг залуучуудын холбооны урд талын 4 метрийн урттай самбар дээрээс харлаа. Сэтгүүл дээр шалдан зургаа авхуулсан байгааг харж байнаас, гадаа ийм том самбар дээрээс харна гэж төсөөлж байсангүй.

13271824_1378162345543884_1722501736_o

Яагаад? Яах гэж? ямар учраас шалдлав?

A sound хамтлаг 1990 онд гарсан “Хонхны дуу”-ны араас орох нэгэн хувилбарыг “Үнэний дуу” нэртэйгээр гаргажээ. “Хонхны дуу” тэмцье, босьё, сэрцгээе гэсэн утгыг агуулж ард түмнийг уриалж байсан бол, “Үнэний дуу” нь өнөөгийн шударга бус бохир нийгмээс үнэнийг хайсан, үнэнийг үгүйлсэн өнгө аясыг агуулсан байна. Шалдалсан зургаараа тэр шударга ёсны хомсдол, үнэний өлсгөлөнд ороод байгаа өнөөгийн нийгэмд цочроо өгөхийг хүсч, магадгүй энэ хорвоо дээр шалдан ирээд шалдан буцдагаас хойш эд зүйлд шунан дурлаж ард түмнээ үгээгүй ядуурал хоосрол, өрөнд оруулахаа больхыг төрийн “хулгайчдад” уриалж сануулж байгаа юм шиг.

Ямартай ч 1990 оны С.Цогтсайхныг Тэмүүлэн залгамжилж түүхэнд үлдэх нь ээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх