ОХУ-ын баг ДАШТ-ын хүрэл медаль хүртлээ

2016 оны 05-р сарын 24 өдөр, 11 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

ОХУ-ын Москва, Санкт-Петербург хотод 2016 оны шайбтай хоккейн ДАШТ энэ сарын 6-22-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Хүрэл медалийн төлөө ОХУ болон АНУ, алтан медалийн төлөө Канад болон Финландын шигшээ багууд өрсөлдсөн.

03

Эх орондоо ДАШТ-нийг зохион байгуулсан ОХУ-ын шигшээ баг энэ удаагийн ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ. Хүрэл медалийн төлөөх тоглолт ерөнхийдөө талбайн эзэн Оросын давамгайлал дор болсон. ОХУ-ын шигшээ багаас 1-р үед В.Войнов, С.Мозякин нар гоол оруулсан бол 2-р үед И.Телегин, Е.Дадонов болон А.Панарин нар тус бүр нэг гоол оруулснаар Оросын шигшээ баг 4-1 харьцаатай тэргүүлсэн. Оросын шигшээ багийн давамгайлал 3-р үед ч үргэлжилж С.Мозякин, В.Шипачёв нар дахин гоол оруулсан. Харин АНУ-ын шигшээ багаас Ф.Ватрано 2 болон 3-р үед тус бүр нэг гоол оруулснаар тоглолтын тооны харьцаа 7-2 харьцаатай өндөрлөсөн.Ийнхүү ОХУ-ын шигшээ баг нутаг дээрээ хүрэл медаль хүртлээ.

02

Мөн ОХУ-ын шигшээ багаас В.Шипачёв тоглолтын турш 18 оноо авч тэргүүлсэн. Түүний араас багийн андууд болох А.Панарин 15 оноо, Е.Дадонов нар 13 оноо авсан. Эдгээр залуус бол энэ удаагийн ДАШТ-ний гол чимэг нь байсан. Ийнхүү ОХУ-ын шигшээ баг шайбтай хоккейн сүүлийн 3 ДАШТ-нээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байна.

Хүрэл медалийн төлөөх тоглолт:

 

ОХУ 7-2 АНУ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх