Төрсөн эхийгээ хөнөөсөн этгээдэд 18 жилийн хорих ял оноожээ

2016 оны 05-р сарын 24 өдөр, 17 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Өнгөрсөн оны аравдугаар сард Чингэлтэй дүүрэгт өөрийн төрсөн эх 54 настай А-г хайчаар 45 удаа хатган, онц харгис хэрцгий аргаар хөнөөсөн жигшүүрт хэрэг гарч, олон хүнийг цочирдуулж байсан.

Уг хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд, Б-г онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх