Монгол Улсын зарим иргэн хууль эрхзүйн мэдлэггүй, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүсэлдээ хөтлөгдөн БНХАУ-аас хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэхээр завдсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдоод байна. Он гарсаар эхний таван сарын байдлаар 19-26 насны зургаан иргэн энэ төрлийн хэрэгт холбогдсон. Нэг нь 15 жилийн хорих ял авч, бусдынх нь мөрдөн байцаалт үргэлжилж байна. Өнгөрсөн онд гэхэд 37 иргэн холбогдон шалгагдсанаас 19-25 насны 14, 26-35 насны 18, 36-аас дээш насны таван иргэн байна.
Тиймээс эцэг эхчүүд үр хүүхдээ БНХАУ-д зорчих үед гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, ялангуяа санаатайгаар хар тамхи мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, тээвэрлэх, зарж борлуулах, олж авах, хадгалах гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх хэрэгтэйг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.