Энэхүү хэрэг явдал Германы Дюссельдорф-д тохиолдсон байна. Фэйсбүүк дээр багшаа гутаасан хэргээр 14 настай охин 20 цаг нийгмийн туст хөдөлмөр хийхээр шийтгүүлсэн аж. Энэ шийтгэлээ хамгийн эвгүй газарт буюу оршуулгын газарт эдлэхээр болжээ гэж Spiegel-д мэдээлжээ.Дюссельдорфын энэ охины хэрэг анх 2015 оны намар эхэлсэн юм байна. Тэрээр өөрийн фэйсбүүк хуудас дээр нэгэн багшийнхаа зургийг тавиад “Энэ бол хангалттай үнэлэгдэхээр багш биш” хэмээн бичжээ. Харин түүний фэйсбүүк найзуудаас хэн нэг нь 64 настай багшид хов зөөснөөр асуудал үүссэн аж.
Өөрийг нь хангалтгүй хэмээн дүгнэсэн талаар ахмад багш сонсоод ихэд уурлаж, охиныг шүүхэд өгсөн байна. Тэрээр “энэ постыг мэдээж олон хүн үзсэн байж таарна. Энэ нь миний ажил төрлийн нэр хүндэд цохилт боллоо” хэмээн уг багш тайлбар хийсэн бөгөөд охинд бүр эрүүгийн хэрэг үүсгэж өгөхийг шүүхээс хүссэн байна.
Гэвч шүүх охинд энэрэнгүй хандаж, түүнд 20 цаг ажил хийх шийтгэл оногдуулсан аж.