УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөх өдөр Монгол, Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголын үйлдвэр болж байгаа гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг албан ёсоор зарласан.Тодруулбал, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшдэг ОХУ-ын Ростехтэй хийсэн хэлцлийн үр дүнд манай улсын “Монголын зэс” компани уг 49 хувийг нь эзэмших болсон юм. Ингэснээр Тус үйлдвэрийн 51 хувийг төр, 49 хувийг хувь компани эзэмшиж, цаашид Эрдэнэтийн ногдол ашиг 100 хувь Монгол Улсдаа үлдэх болоод буй.
Тэгвэл өнөөдөр Засгийн газар болон “Монголын зэс” компанийн төлөөлөл хуралдаж Улаанбаатар хотын захирагч асан Г.Мөнхбаярыг “Эрдэнэт үйлдвэр”-ийн даргаар сонгосон байна.