Дипломат дээд цол хүртээлээ

2016 оны 07-р сарын 11 өдөр, 13 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүсч хөгжсөний 104 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын гадаад харилцааны салбарт идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь өндрөөр үнэлэн зарим дипломатчдад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цол хүртээн Алтан, Мөнгөн гэрэгэ энгэрийн тэмдгээр шагнав.

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболд, Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Элчин сайд Д.Энхбат нарыг Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолоор,Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Ц.Болор, Монгол Улсын Гадаад хэргийн яамны Бодлого, төлөвлөлт, зохицуулалтын газрын зөвлөх Б.Одонжил, Монгол Улсаас Энэтхэг Улсад суугаа Элчин сайд Г.Ганболд нарыг Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолоор шагнасан юм.

Цол, энгэрийн тэмдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр гардуулан өгөв.






Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх