Баяр наадмын өдрүүдээр 110 “Оюутан цагдаа” ажиллажээ

2016 оны 07-р сарын 18 өдөр, 13 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс санаачилан  нийслэл хотод хүрэлцэн ирж байгаа жуулчид болон иргэдэд туслах, тэднийг гэмт халдлага, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор. “Оюутан цагдаа” хөтөлбөрийг 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм.  Энэ жилийн үндэсний их баяр наадам болон  Улаанбаатар хотод зохион байгуулсан АСЕМ-ын уулзалтын үеэр нийт 110 “Оюутан цагдаа”  үүрэг гүйцэтгэжээ. Тэд Төв цэнгэлдэх хүрээлэн,  Чингисийн талбай, Хүй долоон худаг болон жуулчид ихээр зорчдог 88 гудамж зам талбайд ажиллаж, 3000 гаруй гадаадын иргэнд  мэдээлэл өгч, хууль тогтоомжийг сурталчилан ажилласан байна. Мөн энэ өдрүүдэд цагдаагийн байгууллагын 6000 алба хаагч,олон нийтийн цагдаа, Хууль сахиулах их сургууль, ЦЕГ-ын Лицензийн төвийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх