Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын агентлагуудын чиглэлд өөрчлөлт оруулахаар зурагласан байгаа.
Тухайлбал, Шинэчлэн боловсруулсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд Засгийн газрын тохируулагч агентлаг 10, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг 17 байхаар тусгасан бөгөөд Засгийн газрын агентлагуудын тоонд өөрчлөлт орохгүй байхаар зохицуулжээ. Тухайлбал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг
- Шинээр байгуулсан агентлагуудын талаар
Тохируулагч агентлаг | Хэрэгжүүлэгч агентлаг | ||
1 | Үндэсний хөгжлийн газар
Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Үндэсний хөгжлийн газрыг байгуулжЕрөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Хөрөнгө оруулалтын газар /хэрэгжүүлэгч агентлаг/-ыг татан буулгаж чиг үүргийг шилжүүлсэн. |
1 | Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар
Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрыг байгуулж Худалдан авах ажиллагааны газрын чиг үүргийг шилжүүлэхээр тусгасан. Төрийн өмчийн хороог 2015 оны 100 дугаар тогтоолоор татан буулгасныг дахин байгуулж байна. |
2 | Биеийн Тамир Спортын газар
Боловсол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Биеийн Тамир Спортын газрыг шинээр байгуулахаар тусгасан |
||
3 | Соёл, Урлагийн газар
Боловсол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Соёл, Урлагийн газрыг шинээр байгуулахаар тусгасан. |
- Шинээр нийт 4 агентлаг байгуулсан. Үүнээс:
- татан буулгасан 1 агентлагийг дахин байгуулсан;
- шинээр 3 агентлаг байгуулсан.
- Татан буулгасан агентлагуудын талаар
Тохируулагч агентлаг | Хэрэгжүүлэгч агентлаг | |
байхгүй | 1 | Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Хөрөнгө оруулалтын газар /чиг үүргийг Үндэсний хөгжлийн газарт хамааруулсан/ |
2 | Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Худалдан авах ажиллагааны газар /чиг үүргийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хамааруулсан/ | |
3 | Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Тахарын ерөнхий газар /чиг үүргийг Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хуваан хамааруулсан/ |
- 4 агентлаг татан буулгасан.
- Холбогдох чиг үүргүүдийг шинээр байгуулах болон бусад агентлагуудад бүхлээр нь болон хуваан шилжүүлсэн.
- Өөрчлөн байгуулсан агентлагуудын талаар
Тохируулагч агентлаг | Хэрэгжүүлэгч агентлаг | |
байхгүй | 1 | Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Оюуны өмчийн газрын Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх хүрээн дэх Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт нэгтгэж Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар болгон өөрчлөн байгуулсан. Ийнхүү өөрчлөхдөө статистикийн чиг үүргийг Үндэсний статистикийн хороо байгуулан УИХ-ын харьяанд шилжүүлэхээр тусгасан байна. |
2 | Уул уурхайн сайдын эрхлэх асуудлыг хүрээн дэх Ашигт малтмалын газар, Газрын тосны газрыг нэгтгэж Ашигт малтмал, газрын тосны газар болгон нэгтгэсэн | |
3 | Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Хүүхдийн төлөө үндэсний газрыг Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болгон хариуцах чиг үүргийг өргөжүүлсэн. | |
4 | Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Гааль, татварын ерөнхий газрыг Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар гэсэн хоёр хэрэгжүүлэгч агентлагт хуваанзохион байгуулсан. |
- эрхлэх чиг үүргээс хамааруулан 4 агентлагийг 2 агентлагт нэгтгэсэн.
- 1 агентлагийг 2 агентлагт хуваасан.
- Үндэсний статистикийн хороог УИХ-ын харьяанд дахин бие даасан байгууллага хэлбэрээр байгуулахаар тусгасан.
- Зөвхөн нэр өөрчилсөн агентлагуудын талаар
Тохируулагч агентлаг | Хэрэгжүүлэгч агентлаг | ||
1 | Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээн дэхМэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрыг“Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар” болгон өөрчилсөн. | 1 | Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээн дэхИргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрыгГадаадын иргэн, харьяатын газарболгон өөрчилсөн. |
2 | Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын асуудлын хүрээн дэх Нийгмийн даатгалын ерөнхий газрыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар болгон өөрчилсөн. | ||
2 | Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээн дэхСтандартчилал, хэмжил зүйн газрыг Стандарт, хэмжил зүйн газар болгож өөрчилсөн. | 3 | Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрыг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар болгон өөрчилсөн. |
4 | Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын асуудлын хүрээн дэх Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар болгон өөрчилсөн. |
- Тодорхой чиг үүрэгт өөрчлөлт оруулалгүйгээр нийт 6 агентлагийн зөвхөн нэрийг өөрчилсөн.
- Өөрчлөлт ороогүй агентлагууд
Тохируулагч агентлаг | Хэрэгжүүлэгч агентлаг | ||
1 | Тагнуулын ерөнхий газар | 1 | Цаг уур, орчны шинжилгээний газар |
2 | Мэргэжлийн хяналтын ерөнхий газар | 2 | Архивын ерөнхий газар |
3 | Онцгой байдлын ерөнхий газар | 3 | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар |
4 | Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар | 4 | Иргэний нисэхийн ерөнхий газар |
5 | Цагдаагийн ерөнхий газар | 5 | Мал эмнэлэг, үржлийн газар |
6 | Хил хамгаалах ерөнхий газар | ||
7 | Зэвсэгт хүчний жанжин штаб |
- Тохируулагч 7, хэрэгжүүлэгч 5 агентлаг, нийт 12 агентлагт аливаа өөрчлөлт ороогүй байн