Үерийн голомтод ажиллаж, иргэдэд тусалж байгаад талархал илэрхийлжээ

2016 оны 07-р сарын 23 өдөр, 13 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд тохиолдсон үерийн гамшгийн улмаас хүний алтан амь үрэгдэж, олон өрх айл орон гэрээ урсгасан харамсалтай явдал тохиолдсон. Байгалийн давтагдашгүй нөхцөл байдал тохиолдсон иргэдэд монголчууд сэтгэлийн хандиваа илгээсээр байна. Таван ханатай өргөө цагаан гэрээс эхлээд сэтгэл, итгэлийнхээ хандивыг илгээж байгааг та хэвлэл мэдээллийн хэрэгслээс харсан байх. Тэгвэл Баян-Өлгий аймагт байрлах Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн алба хаагчид ч гамшиг тохиолдсон тэр цаг хугацаанаас эхлээд хүн хүч, машин техникээр иргэдэд тусалж байгаа юм. Гамшгийн голомтын үеэр манай цэргийн алба хаагчид өргөн бүрэлдэхүүнээр ажиллаж зарим айл өрхийг үерийн аюулаас нүүлгэн шилжүүлж, бусад тусламжийн ажилд гар бие оролцож байна. Орон нутгийн удирдлагуудын зүгээс цэргийн алба хаагчдад талархал илэрхийлж цаашдаа орон нутагтаа түшиг тулгуур нь болж явахыг хүссэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх