Рио 2016 д Оросын баг оролцох болсонд “WADA” дургуйцэж байна

2016 оны 07-р сарын 25 өдөр, 11 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Дэлхийн допингийн эсрэг агентлаг /WADA/ нь ОХУ-ын баг тамирчдыг Рио-де-Жанейро-д болох Олимпийн тоглолтуудад оролцуулах тухай Олон улсын Олимпийн Хороо /ОУОХ/-ны шийдвэрийг эгдүүцсэн байдалтай хүлээн авсан байна. WADA-ын хэвлэлийн албанаас мэдээлснээр, Оросын шигшээ багийг тэмцээнд оролцуулахгүй талаарх тус агентлагийн гүйцэтгэх зөвлөлийн зааварчилгааг ОУОХ мөрдлөг болгосонгүй гэжээ.

Долдугаар сарын 24 буюу өчигдөр ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөл хуралдан ОХУ-ын баг тамирчдыг Рио-д болох Олимпод оролцуулах эсэх талаар хэлэлцэн, Оросын талд эерэгээр шийдвэрлэсэн аж. Харин оросуудыг тэмцээнд оролцуулах эсэх шийдвэрийг спортын төрөл тус бүрээр хариуцсан Холбоод нь гаргах юм байна.

Мөн WADA-ын зүгээс 2014 оны Сочигийн Олимпийн үеэрх сэргээшийн үйлдлийг батлах мөрдөн шалгах ажиллагааг дуусгахын тулд Макларены бүрэн эрхийн хугацааг сунгаж байгаа тухай мэдээлжээ. WADA-ын хараат бус комиссын тэргүүн Ричард Макларен долоо хоногийн өмнө тайлангаа тавьсан бөгөөд энэхүү тайлан дээр үндэслэн WADA-ын гүйцэтгэх зөвлөл ОУОХ, ОУПХ, мөн спортын Олон улсын бүхий л Холбоодод ОХУ-ын баг тамирчдыг тэмцээнд оролцуулахгүй байх зөвлөмж хүргүүлсэн аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх