Талархал

2016 оны 07-р сарын 25 өдөр, 18 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

УИХ болон Аймаг, Нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгууль болж МАН үнэмлэхүй ялалт байгуулсан билээ. Дараагийн дөрвөн жилд төрийн эрх барих болсон МАН-ын түүний удирдлагууд, гишүүд дэмжигчдэд баяр хүргэж, ард түмнийхээ итгэл, хариуцлагыг үүрэн ажиллах их үйлсэд амжилт хүссэн мэндчилгээнүүд гадаадын улс орнуудаас ирсээр байна.

Дэлхий ертөнц даяаршиж, улс орнууд бие биеээсээ хамаарах харилцаа эдийн засаг, энх тайван аюулгүй байдал, байгаль экологийн чиглэлээр улам бүр өндөрсөж байгаа энэ үед цаашдын хамтын ажиллагаагаа ахисан шатанд гарна хэмээн итгэж буйгаа илэрхийлж баярын захидал ирүүлсэн уламжлалт харилцаатай улс төрийн хүчин, хамтын ажиллагаа бүхий бусад орны намууд, элчин сайдууд, ОУ-ын байгууллагын төлөөлөгчид, улс төрчдөд талархал илэрхийлж байна.

МАН-д баяр хүргэж захидал илгээсэн улс орон, байгууллагуудын төлөөллөөс дурьдвал:

  1. Хятадын Коммунист Нам
  2. Нэгдсэн Орос Нам
  3. Шударга Орос Нам
  4. Солонгосын Хөдөлмөрийн Нам
  5. Лаосын Ардын Хувьсгалт Нам
  6. Вьетнамын Коммунист Нам
  7. Францын Социалист Нам
  8. БНСУ-ын Сэнүри нам
  9. Австралийн Хөдөлмөрийн Нам
  10. ХБНГУ-ын Социал Демократ Нам
  11.  СоцИнтерний Эмэгтэйчүүдийн Олон Улсын байгууллага
  12. Катар улсын Ерөнхий сайдын зэрэглэл бүхий Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Эмирийн зөвлөх
  13.  Хятадын Энхтайван хөгжлийн сан
  14.  Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
  15.  Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
  16.  БНАСАУ-ын Элчин сайдын яам
  17.  БНСВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
  18.  БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
  19. Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
  20.  Фридрих Эбертийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар

Монгол Ардын намын Гадаад харилцааны алба

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх