“Хувьсал” продакшны чимэг болсон авьяаслаг жүжигчин А.Ганчимэгийн төрсөн өдөр өчигдөр тохиов. Жүжигчин бүсгүй цахим хуудсаараа дамжуулж, төрсөн өдрөөрөө баярлуулж, халуун дулаан үгсээ харамгүй хайрласан хүмүүстээ баярлаж талархсанаа илэрхийлжээ. Тэрбээр “Төрсөн өдрөө бараг өөрөө ч мартаад ажил ихтэй гүйж байхад хаа очсон газар бүрт минь чин сэтгэлийн бэлэг, сайхан цэцгийн баглаа угтаж, утас минь завсаргүй дуугарч баярын мэндчилгээ цуварч, бяцхан охин минь хүртэл ээждээ төрсөн өдрийн дуу дуулсан бичлэгээ илгээсэн нь үнэхээр сайхан байлаа… Намайг хайрладаг бүх хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлж итгэл сэтгэлийг тань алдалгүй хүн шиг хүн байхыг хичээх болно оо… Хамт олон, гэр бүл, найз нөхөд, уран бүтээлийг минь дэмждэг үнэнч үзэгчид та бүхэндээ дахин дахин баярлалаа… Би ч азтай хүн юм даа…” хэмээжээ.