Монгол, Оросын дайчдын хамтарсан сургууль тун удахгүй

2016 оны 07-р сарын 26 өдөр, 17 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монгол, Оросын дайчдын хамтарсан “Сэлэнгэ-2016” сургууль ирэх сард болно. Монгол Улсын Зэвсэгт хүчний төлөөлөгчид Орос-Монголын хамтарсан цэргийн хээрийн сургууль “Сэлэнгэ 2016”-д бэлтгэх төлөвлөлтийн бага хуралд оролцов. Монгол Улсын Зэвсэгт хүчний төлөөлөгчид Оросын Дорнод цэргийн тойргийн удирдлагатай хэлэлцээ хийж Монгол цэргүүд ОХУ-ын нутаг дэвсгэр дээр бэлтгэлээ хангах журмыг баталсан ба ложистикийн асуудал дээр санал нэгджээ.
Үүнээс гадна, Монгол Улсын цэргийн Зэвсэгт хүчний төлөөлөгчид Бүгд Найрамдах Буриад улсын нутагт байрлах ажилтан албан хаагчид цэргийн зэвсэг техникээ хаана байрлуулахаас эхлээд хээрийн сургууль явуулах талбайд тойм судалгаа явуулах, техник байрлуулах станцын байдлыг үнэлэн, цэргийн хуарантай танилцжээ. “Сэлэнгэ-2016” ирэх сарын сүүлээс эхлэн есдүгээр сарын дунд үе хүртэл үргэлжлэх юм.
Цэргийн хамтарсан бүлэг хууль бус зэвсэгт бүлгүүдийг устгах, түүнчлэн тухайн нутагт тагнуулын болон хайгуулын үйл ажиллагаа явуулах зэргээр сургуулилт хийнэ. Хээрийн сургуульд танкийн батальон, мотобуудлагын рот, минометын болон өөрөө явагч их бууны батарей мөн хамгаалалтын ба пуужингийн салаа, агаарын хамгаалалтын цэргийн нэгжийг татан оролцуулахаар төлөвлөжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх