Азийн хөгжлийн банк болон Европын Хөрөнгө Оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Ус сувгийн удирдах газрын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор үйлдвэрийн насос, станцын тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах дэд төслийг амжилттай хэрэгжүүлж өнөөдөр хүлээлгэн өглөө.
Тус үйл ажиллагаанд Төслийн захирал, НЗД-ын орлогч П.Баярхүү, Азийн хөгжлийн банкны Хот төлөвлөлтийн багийн ахлах Арнауд Хикмэйн, Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү, Төслийн зохицуулагч Д.Авирмэд, Комфорт Импексийн захирал Ө.Пүрэвбаатар болон бусад албаны хүмүүс оролцсон юм.
Энэ үеэр төслийн захирал, НЗД-ын орлогч П.Баярхүү “Нийслэлийн зүгээс гэр хорооллыг дахин зохион байгуулж, инженерийн дэд бүтцээр хангах цаашлаад орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг олон ажлуудыг хийхээр зорьж байна. Энэ ажлын нэг нь Азийн хөгжлийн банк, Европийн Хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд үйлдвэрийн насос, станцын тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах дэд төслийг амжилттай хэрэгжүүлж өнөөдөр хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна. Энэ ажилд идэвхи санаачлага гарган ажилласан Азийн хөгжлийн банк, Европийн Хөрөнгө оруулалтын банк, Ус сувгийн удирдах газрын хамт олонд баярласнаа илэрхийлье. Энэ өргөх насос шинэчлэгдсэнээр нийслэлийн иргэдийн ундны усны хэрэгцээ тасралтгүй, найдвартай үүсвэрээр хангагдах боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм” хэмээлээ.
Тоног төхөөрөмжийн шинэчлэлтийн хүрээнд Үйлдвэрийн станцад гүний худгийн 16 ширхэг насосыг иж бүрнээр нь шинэчлэн суурилуулсан байна. Үүнд өргөгчийн 285 квт-ийн WILO маркийн насос 4 ширхэг, ABB брэндийн 250квт-ийн давтамж хувиргагч 2 ширхэг, 0.4 квт-ийн таслах, залгах төхөөрөмж 3 ширхэг, 300-500 мм-ийн диаметртэй хаалт 11 ширхэг, цахилгаан хаалт 4 ширхэг, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий урсгал хэмжигч 4 ширхэгийг тус тус суурилуулсан байна.
Насос станцуудад тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснээр, УСУГ-т нэгдсэн удирдлагын СКАДА систем байгуулж, ялангуяа давтамж хувиргагч суурилуулснаар суурилсан насосны ажиллагаатай болж, цахилгаан эрчим хүчийг 15-30 хувь, цэвэр усныг 5-10 хувь хэмнэх тооцоо гарсан байна.
Дашрамд дурдахад, Улаанбаатар хотын үйлдвэрийн районыг усаар хангадаг Үйлдвэрийн эх үүсвэр буюу “Б” станц нь анх 1964 онд 1-р өргөгчийн 9 гүний худаг, 2-р өргөгчийн 4 ширхэг насос бүхий станцын барилга, 2000 м3-ийн багтаамжтай 2 усан сан, хлорын барилгын хамт ашиглалтанд орж байсан аж.

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Өнөөдөр харагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +7 градус дулаан
Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Могой, тахиа, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хүчтэй салхи, шуурганы аюулт үзэгдлээс сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж бай
Манай улс энэ онд спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
Хориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр олон улсын “Сургуулийн хоолны өдөр” тохиож байна
Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Нийт нутгийн 45 хувьд цастай байна
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
