Энэ сард болох үндэсний бөхийн барилдаанууд

2022 оны 11-р сарын 03 өдөр, 20 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
buh

МҮБХ-ноос 11 дүгээр сард болох үндэсний бөхийн барилдаануудын товыг зарлалаа.

Арваннэгдүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд 1993 оны Дэлхийн шилдэг техниктэй бөхийн шагналт, МУГТ Ц.Цогтбаярын нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн,

Арваннэгдүгээр сарын 12-ны 15:00 цагаас Нийтийн монгол шандастан болон өсвөр бөхийн ээлжит барилдаан (бөхийн тоо хязгааргүй)

Арваннэгдүгээр сарын 13-ны 12.00 цагаас  Аймаг, цэргийн начин цолтнуудын барилдаан (бөхийн тоо хязгааргүй),

Арваннэгдүгээр сарын 19-ний 12:00 цагаас  Монгол улсын харцага Ж.Борын нэрэмжит Аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,

Арванэгдүгээр сарын 24-ний 12:00 цагаас Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархалын өдөрт зориулсан Улс аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан,

Арваннэгдүгээр сарын 26-ны 12:00 цагаас Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 98 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан,

Арваннэгдүгээр сарын 27-ны 12:00 цагаас  Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан (бөхийн тоо хязгааргүй) тус тус Монгол бөхийн өргөөнд болно.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх