Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 98 жилийн түүхтэй “Өргөө” амаржих газарт /2026-03-08/ ажиллалаа. Манай улсын хүн ам 20 жилийн хугацаанд 1 саяар өсөж, 3.6 саяд хүрээд байгаа юм. Ерөнхий сайд Г.Занданшатар “Хүний орчлонд анх ирж буй үрс, амаржиж байгаа ээжүүдийн эрүүл мэндийг сахин хамгаалж байдаг эмч, эмнэлгийн ажилтнууд, асрагч, сувилагч нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Засгийн газар хүний хөгжлийг тэргүүлэх чиглэл болгосон. Энэхүү бодлогынхоо хүрээнд 2026 оны улсын төсөвт эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 5.5 дахин нэмсэн. Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх “Шинэ итгэл-Эрс шинэтгэл” таван жилийн төлөвлөгөөнд эх, нярайн эндэгдлийг бууруулах маш тодорхой зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр цаг наргүй ажиллаж байдаг эмч, эмнэлгийн ажилтнуудад талархал илэрхийлэхээр зорин ирлээ” гэв.
“Өргөө” амаржих газарт нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүргээс өдөрт дээд тал нь 35, багадаа 15 эх амарждаг байна. Анх 1928 онд байгуулсан амаржих газрын нийт ажилтнуудын 90 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг онцлогтой. Амаржих газрын удирдлагуудын танилцуулснаар “Өргөө”-д жилд 16 мянган эх амарждаг байсан бол 2025 онд 5400 болж буурчээ. Төрөлт буурсан нь хэд хэдэн учир шалтгаантай. Нэгдүгээрт, тухайн үеийн нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн салбарын хөгжлөөс шалтгаалж 1993-2005 онд төрөлт хамгийн их буурсан жилүүд байсан. Энэ үеийнхэн яг одоо төрөх насанд байгаа учраас төрөлт буурахад хамгийн их нөлөөлжээ. Хоёрдугаарт, амаржиж буй эмэгтэйчүүдийн дундаж нас 1995 онд 24 байсан бол 2024 онд 27 болсон дүн мэдээ гарчээ.
“Өргөө” амаржих газарт өнөөдрийн 11:00 цагийн байдлаар 8 эх амаржиж, гурван эмэгтэй төрөхөөр хүлээж байлаа. Тус амаржих газрын хамт олноос тавьсан хүсэлтийг Ерөнхий сайд Г.Занданшатар хүлээн авч, эмэгтэйчүүдийн хамгийн орчин үеийн эхо аппарат авах санхүүжилтийг газар дээр нь шийдвэрлэлээ. Засгийн газраас цаашид төрөх эмнэлгүүдээ онцгойлон дэмжинэ гэв. Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар тус амаржих газраар үйлчлүүлж байгаа эх, үрсэд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийн мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энхийг хүсэн ерөөлөө.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 зөрчил бүртгэгджээ
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ орон зай олгоно
Өнөөдөр улаагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +19 градус дулаан
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөндлөө
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Өнөөдөр улаан луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэлээ танилцуулж байна
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Засгийн газрын хуралдаан болж байна
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
E-Mongolia системд “эрсдэл мэдэгдэх” цэс шинээр нэмэгдлээ
Хүүхдүүдийг хүчирхийлэл, цахим дарамтаас “чөлөөлөх”-ийг уриалж, “хүүхэд хөгжлийн орд
Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургууль 900 гаруй аж ахуйн нэгжийг мэргэжлийн боловсон
ЭХЭМҮТ-д 158 хүүхэд шинээр мэндэлжээ
Ойрын хоногуудад ихэнх нутгаар сэрүүхэн байна
Энэ сарын 6, 7-ны өдрүүдэд “Талын салхи” олон улсын мото наадмыг зохион байгуу
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеий
ГССҮТ-ийн эмч, сувилагч нар улсын асрамжинд байгаа ахмадуудыг асарч сувилан, сэтгэлийн дэм
Шинэ өмгөөлөгчид тангараг өргөнө
Зургаадугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваар
Галын тархалтыг зогсоолоо
Ерөнхий сайд Н.Учрал: Бизнесийн эрх чөлөөний тухай хууль бол хөрөнгө оруулагч, хувийн хэвш
