Кока-Колагийн тухай товч баримтууд

2016 оны 03-р сарын 11 өдөр, 14 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Зураг 1

Өнгөрсөн жил Coca-Cola компанийн #ТаҮүнийгМэдэхҮҮ? кампанит ажлын ерөнхий концепц дээр ажиллаа. Кока-Кола бол дэлхийн хамгийн их танигдсан брэнд яахын аргагүй мөн. Сайны хажуугаар саар гэгчээр өөртөө хамгийн их хар мэдээ дагуулдаг брэнд ч бас мөн. Хүн төрөлхтний 98 хувь нь энэ брэндийг мэддэг ч бас олон хүн муулдаг. Тэгсэн мөртлөө уусаар л байдаг. Яагаад?????

Зураг 2

zurag02

Хүн төрөлхтний 98% нь Coca-Cola брэндийн логог мэддэг бөгөөд ОК гэдэг тэмдэгийн дараа орох хамгийн их танигдсан барааны тэмдэгт.

Бид хүмүүст яагаад муу биш гэдгийг батлахын тулд шинжлэх ухааны баталгаат эх сурвалж ашиглан олон төрлийн зурагт мэдээлэл бэлтгэж хүргэхээр шийдсэн юм.

Хүмүүст маш их эргэлзээ төрүүлдэг хамгийн том буруу ойлголт: “Гааз”-тай ундаа яс сийрэгжүүлдэг… Үнэхээр бидний “гааз” гэж нэрлэдэг нүүрс хүчлийн хий нь яс сийрэгжүүлдэг үү? Хүний биед нүүрсхүчлийн хий ер нь шингэдэг билүү? ҮГҮЙ!

Хүн агаараас хүчил төрөгчийн хийг амьсгалан авч нүүрсхүчлийн хий болгож гаргадаг.

Ундааг хийжүүлэхдээ нүүрсхүчлийн хийг нэмж өгдөг. /Ганц Кока-Кола биш бүх хийжүүлсэн ундаа адилхан./

 Зураг 3

zurag3

Тэр хийг хүн уугаад л буцаагаад гаргадаг. Хэхрэх, унгах гэх мэтээр… Түүнээс биш хүний биед шингээд ясанд очдог зүйл бол огт биш. Хэрэв хийжүүлсэн ундаа уугаад хэхэрдэггүй, эсвэл өөр байдлаар гадагшлуулдаггүй мутант маягийн хүн байвал хэлээрэй. Таны амьдралаар X-Men киноны дараагийн ангийг хийцгээе.

Зураг 4

zurag4

Дэлхий даяар өдөрт 1,9 тэрбум аяга Кока-Кола ундаа уудаг.

Дэлхий даяар өдөрт 1,9 тэрбум аяга Кока-Кола уудаг. Гэхдээ хүмүүс муулаад л уугаад байдаг юм шиг байгаа юм.

Дараагийн бас нэг том буруу ойлголт: Хүмүүсийн дунд ам дамжсаар бараг л хар тамхи шиг гэж ойлгогддог болсон нэг зүйл бол кофеины агууламж. Кока-Кола кофеинтой тэр нь хүмүүсийг донтуулдаг гэж сонссон л биздээ. Тэгвэл яг үнэндээ Кока-Кола ундаанд кофеин агуулагддаг ч хүмүүсийн ярьдгаар донтуулах хэмжээнд л лав биш. Яагаад гэвэл 250 мг Кока-Коланд агуулагдах кофеин нь ижил хэмжээний чанасан кофе, байхуу цай зэргээс бага байдаг. Үүнийг уншаад дургүй чинь хүрч байгаа бол, бас байхуу цайнд донтож байсан хүн байвал над руу и-мейл бичээрэй.

Зураг 5

zurag5

1 шил (250мл) Кока-Кола ундаанд агуулагддаг кофеины хэмжээ нь ижил хэмжээний чанасан кофенд агуулагдах кофеины агууламжаас бага байдаг.

Хүмүүс дунд яригддаг бас нэг том буруу ойлголт бол Фосфорын агууламж. Жүржийн шүүс уух дуртай хүн байвал Кока-Колатай яг ижил хэмжээний фосфорын агууламжтай гэдгийг мэдээд аваарай. Гэхдээ жүржийн шүүсний оронд Кока-Кола уу гэж хэлээгүй шүү. Хүний үг мушгиад хэрүүл нэхээд байв аа.

Зураг 6

zurag6

240мл хэмжээтэй нэг шилэн аяга жүржийн шүүсэнд агуулагдах фосфорын хэмжээ нэг аяга ердийн Кока-Кола ундаанд агуулагдах фосфортой ижил хэмжээтэй байдаг.

Найрлагатай холбоотой буруу ойлголтуудыг бичлээ. Ер нь бол Кока-Кола ундааны 90% нь ус гэчихвэл хүмүүс намайг бариад идчих байх л даа. Гэхдээ л энэ үнэн шүү.

 Зураг 7

zurag7

Оргилуун ундааны 90 орчим хувь нь цэвэршүүлсэн ус байдаг учир биеийн шингэний хэрэгцээг бүрэн хангах сонголтуудын нэг байж чадна.

За ингээд хүмүүсийн дургүйг хүргэх юм аа бичээд дуусчихлаа. Одоо хүн уншаад нэг их дургүй нь хүрэхгүй шууд ойлгогдох байх гэсэн зургуудаа үзүүлье. Мэдэхэд илүүдэхгүй сонирхолтой баримтууд байгаа.

Зураг 8

zurag8  

Кока-Кола ундааг борлуулж эхэлсэн эхний жилд өдөрт дунджаар 9 аягыг л зардаг байжээ.

Зураг 9   

zurag9

Кока-Кола ундааг зохион бүтээсэн доктор Жон Пембертон 1887 онд ундаагаа борлуулахын тулд ундааг ҮНЭГҮЙ АМТЛАХ эрхийн бичгийг хүмүүст өгөх санаачлагыг анх гаргасан нь Кока-Кола компанийн түүхэн дэх “шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд танилцуулах” маркетингийн анхны хөтөлбөр байсан юм. Ингэснээр 1900 он гэхэд АНУ-ийн нийт хүн амын 10 орчим хувь буюу 7.6 сая хүн дор хаяж 1 аяга Кока-Кола ундааг амталж үзсэн байсан ба нийт 8,500,000 үнэгүй ундааны амталгаа хийгджээ.

Зураг 10 

zurag10

Кока-Кола компанийн эзэн Аза Кандлер Кока-Кола ундааг бусдаас ялгаруулахын тулд улаан өнгийн торхонд савлан түгээсэн нь маркетингийн цоо шинэ арга болж байсан юм.

Зураг 11  

zurag11

1969 оноос эхлэн Кока-Кола компани түгээлтийн бүх сувгууддаа улаан дэвсгэр дээр цагаанаар Кока-Кола гэж бичсэн логог байрлуулснаар тус брэндийг улам олон хүн мэддэг болсон юм.

Зураг 12  

zurag12

Олон Улсын Олимпын Хороо болон Кока-Кола компанийн хамтын ажиллагаа нь 1928 онд эхэлсэн юм. Амстердам хотноо болсон Зуны Олимпын Наадмын үеэр хотын эргэн тойрон дахь олон тооны жижиг худалдааны цэгүүдээр Кока-Кола ундааг борлуулж эхэлсэн ба түүнээс хойш 87 жилийн турш буюу 19 удаагийн Зуны Олимпын Наадмын албан ёсны түншээр тасралтгүй ажилласан байна.

Зураг 13  

zurag13

Кока-Кола компанийн захиалгаар зураач Хэддон Сандблом зул сарын баярын сурталчилгаанд зориулсан Санта Клаусыг улаан өнгийн хувцастай, өтгөн цагаан сахалтай, махлаг өвгөний дүрээр зурсан нь орчин үеийн Санта Клаусын гол дүрслэл болсон байна.

Зураг 14

zurag14

Кока-Кола компанийн 1993 онд дэлхий даяар хэрэгжүүлсэн “Үргэлж Кока-Кола” кoмпанит ажлын хүрээнд хийгдсэн “Хойд туйлын туяа” телевизийн рекламандаа анх удаа цагаан баавгайг гол дүр болгон оруулжээ.

Зураг 15  

zurag15

1960онд бидний амтархан уух дуртай Кока-Кола ундааг анх удаа лаазанд савласан юм.Энэ нь Кока-Кола компанийн хувьд 45 жилийн өмнө одоогийн бидний мэдэх шилэн лонхыг зохион бүтээснээс хойших савлагаандаа хийсэн анхны шинэчлэлт байсан юм.

Зураг 16 

zurag16

1993 онд 500 мл хэмжээтэй, одоогийн бидний мэдэх хэлбэр бүхий хуванцар савлагааг худалдаанд гаргав. Энэхүү савлагаа нь 1915 онд гаргасан шилэн лонхтой ижил хэлбэртэй болсноороо Кока-Кола ундааг бусад ижил төстэй бүтээгдэхүүнээс ялгарахад түлхэц болсон юм.

Зураг 17 

zurag17

2008 онд Каннын Арслан наадмаас Дизайны төрлийн анхны Тэргүүн Дээд шагналыг Кока-Кола компани шинэчлэн гаргасан хөнгөн цагаан савлагаа болон түүний өвөрмөц дизайны шийдлээр авчээ.

Зураг 18  

zurag18

1886 онд доктор Жон Пембертон анх Кока-Кола ундааны найрлагыг зохиож хоолны газруудаар зарж эхэлжээ. Тухайн үеийн Кока-Кола ундаа нь өтгөн ханд байсан учир оргилуун усаар шингэлж уудаг байсан бөгөөд “Амттай бас сэтгэл сэргээх” үйлчилгээтэй энэхүү оргилуун ундааг амссан хүн бүр онц сайн үнэлгээ өгсөн гэдэг.

Зураг 19  

zurag19

1886 онд Кока-Кола ундааг бүтээсэн Жон Пэмбэртоны нягтлан бодогч Фрэнк Робинсон гэгч эр ундаанд Кока-Кола гэдэг нэрийг бодож олсон төдийгүй гайхамшигт бичилтийг нь өөрийн гараар бүтээсэн юм. Кока-Кола логоны хоёр “Си” үсгийг тодруулах нь бүтээгдэхүүнийг зах зээлд таниулахад амжилт олно гэж бодсон түүний бодол зөв байсан бөгөөд өнөөдрийг хүртэл 129 жилийн турш яг тэр үеийн бичилтээрээ олон нийтэд танигдсаар байна.

Зураг 20

zurag20

Анх 1915 онд өвөрмөц хэлбэр бүхий шилэн лонхондоо АНУ-аас оюуны өмчийн эрх авсан ба өнөөдрийг хүртэл 100 жил үндсэн хэлбэрээ хадгалсаар байна.

 Зураг 21 

zurag21

М-Си-Эс Кока-Кола ХХК нь 2001 оны 9 сарын 17-нд Кока-Кола компанийн гэр бүлийн албан ёсны гишүүн болсноор анх удаа дэлхийн брэндийг Монгол Улсад үйлдвэрлэх боллоо.

Зураг 22  

zurag22

1899 онд Бенжамин Ф.Томас, Джозеф Б.Уайтхед гэгч бизнес эрхлэгч хоёр залуу ундааг шилэн лонхонд савлаж, зарах эрхийг Аза Кандлераас ердөө 1 ам.доллараар худалдан авчээ. Энэ бол “Зууны шилдэг наймаа” байсан юм.

Зураг 23   

zurag23

1982 онд Кока-Кола компани анхны илчлэггүй, чихэрлэг амт оруулагчтай ундааг зах зээлд нэвтрүүлж байсан бол 2005 онд гаргасан Кока-Кола Зеро ундаа нь 2 жилийн дотор буюу 2007 он гэхэд 1 тэрбум ам.долларын үнэ цэнэ бүхий брэндийн жагсаалтад бичигдсэн юм. Кока-Кола Зеро ундаа нь танд жинхэнэ Кока-Кола-гийн амтаараа гайхамшигт эрч хүчийг мэдрүүлэхээс гадна элсэн чихэр агуулаагүйгээрээ онцлог юм.

Зураг 24 

zurag24

Дээрх бүх зурагт хуудсын баруун доор байсан тэр жижиг лого уг нь #ТаҮүнийгМэдэхҮҮ? гэж байгаа юм.

Ингээд дууслаа. Кока-Кола ундааг муу биш гэдгийг нотлохыг оролдсон Б.Бэхээдэй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх