2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Өмнөд Америкийн бүсийн урьдчилсан шатны тоглолтууд болж байгаа билээ. Өнгөрсөн шөнө Чилийн шигшээ талбайдаа Аргентиныг хүлээж авч, 5 дугаар тойргийн тоглолтоо хийлээ. Энэ тулаанд Аргентин хүчтэй өрсөлдөгчөө талбайд нь 1:2-оор буулгаж авлаа. Ингэснээр Аргентин 8 оноотой болж, 4 дүгээр байрт бичигдэж эхэллээ.
Тоглолтын 11 дэх минутад Гутьеррес гоолдож, тооны харьцааг нээсэн. Тэгвэл 20 дахь минутад Ди Мария тэнцүүлсэн бол 25 дахь минутад Меркадо нэгийг нэмж, багтаа ялалт авчирсан юм. Тэгвэл Чили хожигдсоноор 7 оноотой үлдэж, 5 дугаар байрт бичигдэж байна.