Өнгөрөгч долдугаар сард Олон Улсын Хүүхдийн Найрамдал Төвд зохион байгуулагдсан Скаутын зуслан цугларалт болох Олон Улсын Хоёрдугаар Жемборийн талаар манай сайтад мэдээлэл тавигдсаны дараагаас уншигчдаас скаутын талаар дэлгэрэнгүй мэдээлэл оруулж өгөх хүсэлтүүд удаа дараа ирсэн учраас Монголын Скаутын Холбоог үүсгэн байгуулагчдын нэг, одоогоор Монголын Скаутын Холбооны сургалтын дарга, Монголын боловсролын системд хүүхэд хөгжлийн асуудалд, хойч үеийнхээ боловсролын төлөө ухамсарт амьдралаа зориулан ажиллаж буй нэгэн эрхэм багш Д.Болдбаатартай уулзаж ярилцлаа.
-Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
– Намайг Болдбаатар гэдэг. Монголын Скаутын Холбоог үүсгэн байгуулагчдын нэг, одоогоор Монголын Скаутын Холбооны сургалтын даргаар ажиллаж байна. Үндсэн мэргэжил түүхийн багш, хүмүүжлийн арга зүйч, Комсомолын дээд сургуулийг төгссөн.
– Скаутын хөдөлгөөн анх хаана яаж эхэлсэн бэ?
– Энэ хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч Лорд Баден Паулын санаачилгаар 1907 оны 08-р сарын 1-8-ны хооронд 20 хүүхдийг Лондонгийн ойролцоох Браунси арал дээр майхант зусланг зохион байгуулснаар анх эхэлсэн. Энэ үйл ажиллагаан дээр үндэслээд хүүхдүүдийг зургаатын системээр хүүхдүүд өөрсдөө зохион байгуулалтанд орж өөрсдийгөө хөгжүүлэх талаар тэр оныхоо намар нь сонин, хэвлэлүүдэд мэдээлэл өгөөд удаагүй байхад хүүхдүүд маш түргэн хугацаанд олноороо нэгдэн одоо бид юу хийхүү гэдэг асуултуудыг тавьж байсан гэдэг. Ингэснээр энэ зүйлийг зохицуулах товчоог 1908 онд байгуулж, үйл ажиллагааг нэгтгэж, 1910 онд Английн засгийн газар албан ёсны хүүхэд, залуучуудын хөдөлгөөн гэдгийг хүлээн зөвшөөрч энэ хөдөлгөөн үүссэн түүхтэй.
– Монгол улсад скаутын хөдөлгөөн хэзээнээс хэрхэн хөгжиж эхэлсэн бэ?
– 1990 онд Залуучуудын Дээд Сургууль, Комсомолын дээд сургуульд скаут залуучуудын чуулга уулзалтыг зохион байгуулагдаж байх үед тэнд сурч байсан Есөнмөнх уг уулзалтанд оролцож, сонирхсоноор Монголд энэ хөдөлгөөнийг эхлүүлэх талаар судалж, Швейцарын Женевт очиж сургалтанд хамрагдаж ирснээр Монголд Скаутын хөдөлгөөн үүсэж байсан.
1991 оны 2 сарын 20-3-р сарын 20-ны хооронд Найрамдал лагер дээр Түвшин багштай ярьж байгаад 40 хүүхдийн эрх аваад Эрдэнэт, Сэлэнгэ, Дарханд, Дорнод, Улаанбаатарын оролцогчид гэсэн бүрэлдэхүүнтэйгээр Найрамдалын өвлийн байрны Мичид бүлэгт сургалтанд хамрагдаж 1990 оны 3-р сарын 17-нд тэр хүүхдүүд андгай өргөснөөр Монголд скаутын үйл ажиллагаа эхэлсэн.
“Энэ хугацаанд 80000 хүүхэд скаутын хөдөлгөөнийг дамжин гарсан байдаг. Ер нь жилдээ бол орчим тогтмол үйл ажиллагаанд оролцож явдаг 8000-9000 гишүүнтэй”
-Скаутын андгай өргөнө гэж юу гэсэн үг вэ?
– Скаутын хөдөлгөөнд нэгдэж байгаа хүнд 3 зарчим байдаг. Үүнд, бурхны өмнө хүлээх үүрэг буюу, оюун санааны итгэл үнэмшил, өөрөө ямар зүйлийг итгэж үнэмшиж байна, түүнээс урган гарах үүрэг даалгавар, хариуцлагыг хүлээх ёстой, хоёрдугаарт нь, бусдын өмнө хүлээх үүрэг буюу бид нар нийгэмд хамт олныхоо дунд заавал үүрэг хүлээх ёстой гэдэг талаас нь, нийгмийн үүрэг хариуцлага, хууль дүрмийг чанд сахиж байх ёстой гэсэн утгатай, гуравдугаарт, өөрийн өмнө хүлээх үүрэг, энэ нь скаутын хөдөлгөөний гол мөн чанар нь байдаг, би скаутын хууль дүрмийг дагаж, сахиж чаднаа, өөрийгөө хөгжүүлэхэд би бэлэн гэснээ илтгэж андгай өргөж 3 зарчмыг биелүүлж эхэлдэг.
– Монголын Скаутын Холбоо үүсч хөгжөөд 25-н жилийг нүүрийг үзлээ. Энэ хугацаанд скаутын хөдөлгөөний хамрах хүрээ ямар түвшинд явж байна вэ?
– 1991 онд Скаутын 39 хүүхэдтэй, 2 багш андгай өргөөд, Есөнмөнхийн өгсөн даалгавраар орон нутагтаа очиж скаутын хөдөлгөөнийг хөгжүүлж эхэлж, 1992 оны 4-р сарын 16-нд зохион байгуулах их хурлаа хийж байгууллага болон өргөжиж хүүхдийн байгууллага гэдэг нэртэй болсон. 1993 оны үед 18 аймгийг тойрч скаутын хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэх ажил идэвхтэй явагдаж байсан.
25 жилийн түүхтэй, байгууллага болоод 24 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд 80000 хүүхэд скаутын хөдөлгөөнийг дамжин гарсан байдаг. Одоогоор ер нь жилдээ тогтмол үйл ажиллагаанд оролцож явдаг 8000-9000 гишүүнтэй.
– Скаутын хөдөлгөөнд нэгдсэнээр хүүхдүүд юу олж авдаг вэ, давуу тал нь юу вэ?
– Хүүхдүүд бие дааж амьдарахад юу сурах хэрэгтэй, юуг мэдэж авах хэрэгтэй гэдэг зүйлсүүдэд чиглүүлж өгдөг ба хамт олноороо ажиллах, скаутын хөдөлгөөнд нэгдсэн хүүхэд болгон салааны гишүүн байж тодорхой үүрэг хүлээж байдаг. Энэ нь хүүхэд тухайн бичил хамт олныхоо өмнө өөрийнхөө санааг илэрхийлж сурах бөгөөд тэр үүргийнхээ дагуу өөрийгөө хөгжүүлж, бусаддаа зааж сургах зэргээр хүүхэд өөрөө өөрийгөө хөгжүүлэх, бусадтай харьцах, тэсвэр хатуужил, байгаль орчныг хайрлан хамгаалах зэрэг зүйлсүүдийг скаут болсноороо сурч байна. Аялал зугаалга гэдэг нь хүүхдүүд өөрсдөө хэрхэн яаж дасан зохицож амьдрах, зөв боловсон авч явахад суралцаж байдаг. Энэ бүхнийг сурахад нь скаутын хөдөлгөөнд ажиллаж буй насанд хүрэгчид бид нар туслах үүрэгтэй. Энд нэг зүйлийг онцлоход скаутын бүлгүүд заавал насанд хүрэгчид байж тэр бүлгийг удирдаж явж, зарчим, аргын дагуу үйл ажиллагааг зохион байгуулдаг.
“Скаутын хөдөлгөөний зорилго бол хүүхэд, өсвөр үеийнхэн тал бүрийн мэдлэг боловсролтой, эрүүл чийрэг бие бялдартай, хамт олныхоо дунд биеэ авч явах чадвартай, иргэн хүн болж төлөвшихөд нь туслахад оршдог.”
-Скаут болохыг хүссэн хүүхэд, эцэг эхчүүд хэрхэн скаут болох талаар, насны ангилал, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл оруулахыг биднээс хүссэн билээ. Эцэг эхчүүд төдийлөн сайн ойлголтгүй байдаг юм байна.
– Скаутын хөдөлгөөн насны үндсэн гурван ангилалтай, 6-11 насны каб, 12-17 насны скаут хүүхдүүд, 18-25 буюу ровер насны ангилалтай бөгөөд тус тусын хөтөлбөр, ном гарын авлагатай байдаг. Кабын хувьд бар каб, бамбар каб, чоно каб, буга каб, баавгай каб гэх мэт, скаутуудын хувьд зэрэглэлээрээ алт, мөнгө, хүрэл, роверуудын хувьд шонхор гэсэн зэрэглэлүүдтэй байдаг. Бид иймэрхүү зүйл сурах ёстой гэсэн чиглэл өгөхөөс гадна хүүхдүүд өөрсдөө юу хийх гэж байна тэдний хүсэл сонирхлыг нэгдүгээрт хардаг. Хүүхдүүд ямар нэг зүйл хийж байвал, ямар нэг зүйл сурч байнаа гэсэн үг, тийм учраас скаутын аргын нэг элемент нь үйл ажиллагааны явцдаа суралцах арга байдаг. Тийм учраас хүүхэд үйл ажиллагаанд тогтмол оролцож байх ёстой байдаг. Үүнийг бүлгийн цуглаан гэж нэрлэдэг. 7 юмуу 14 хоногтоо нэг удаа цугладаг.
Кабуудын хувьд аав ээжтэй хамтдаа ажиллах ёстой. Скаутуудын хувьд хоёр жилийн цуглааны хөтөлбөр гарсан байгаа бөгөөд тэрнийхээ дагуу явна. Хамгийн чухал нь тэр хүүхдүүд тогтмол цуглаж өөрсдөө хүүхдүүтэйгээ харьцаж, хамт олонч байх, өөрсдийгөө илэрхийлэх тэр чадварт өөрсдөө суралцах ёстой. Нэг зүйлийг хийж байна, хүмүүст ярьж байна гэдэг нь тэр чадварыг эзэмишиж байна гэсэн үг. Хүүхэд өөрийнхөө сонирхож байгаа зүйлийг хийж байна гэдэг нь тухайн зүйлийг хийж байхдаа аюулгүй байдлыг яаж хангах, энэ зүйлийг хийхийн тулд би ямар зүйлийг хийх ёстой, бэлтгэх ёстой, гэх мэтчилэн өөрсдийгөө амьдралд бэлтгэх амьдрах ухаанд суралцах үйл ажиллагаа байдаг. Гэхдээ бид үйл ажиллагаанд зөвхөн чиглүүлж өгдөг. Эх орныхоо тухай мэдэх ёстой, болж байгаа үйл явдлын талаар тодорхой мэдээлэлтэй байх ёстой, хүүхдийн эрх үүрэг нь ямар байх ёстой юм зэргийг мэдэж байх ёстой зэрэг заавал мэдэж байх зүйлсийн чиглэлийг ч бид өгдөг. Түүнчлэн бид сүүлийн үед аюулгүй ажиллагаа талаасаа хүүхдүүд их анхаарч, мэдэж байх, эрсдлээс урьдчилан сэргийлэх талаар мэддэг байх талаар анхаарч ажиллаж байгаа. Тэрнээс биш скаут ийм, тийм зүйлийг сургачихлаа гэдэг талаасаа биш, тэр зүйлийг сурахад нь бид нар ийм зүйлүүдийг хийх ёстой, хамт олны дунд ямар үүрэг хариуцлага хүлээж байгаа, хариуцаж авсан зүйлээ хийхгүй, дутуу дулимаг хийх үед бид бүгдийн хийж байгаа зүйл чанартай болох уу эсэх асуудлыг ухамсарт нь ойлгуулах зэрэг нь хүүхдүүдэд амьдрах ухаанд суралцахад л тусалдаг. Скаутын хөдөлгөөний зорилго бол хүүхэд, өсвөр үеийнхэн тал бүрийн мэдлэг боловсролтой, эрүүл чийрэг бие бялдартай, хамт олныхоо дунд биеэ авч явах чадвартай, иргэн хүн болж төлөвшихөд нь туслахад оршдог.
Бид орж ирсэн хүүхэд болгоныг ийм болгоно тийм болгоно гэдэггүй. Хэрвээ тэр хүүхэд андгайгаа, хамт олныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол өөрөө л явдаг, скаутаас хүнийг хөөдөггүй.
Эцэг эхчүүд хүүхдээ скаут болгохыг хүсвэл, хамт олноороо орж ирвэл их сайн, ганц хүүхэд дангаараа скаутын хөдөлгөөнд орно гэхэд хүндрэлтэй, учир нь салаан системээр үйл ажиллагаа явагддаг учраас. Харин ах дүү хамаатан саднаараа нийлээд нэг ижил насны хүүхдүүдийг 5-7 хүүхдүүдийг нийлүүлээд бид нар салаа болчихлоо гэвэл бид нар скаут роверуудаас багш гаргаж өгч, юуг яаж хийх вэ гэдгийг заалгаж, тэр хүүхдүүдтэй 14 хоногт нэг удаа уулзаад байх боломжтой.
– Албан ёсны харъяалалтай скаутад бүртгэлтэй сургуулиуд байдаг уу?
– Тэр сургууль бол скаут сургууль гэж ярьдаггүй, тэр сургуульд скаутын салаа байгаа сургууль гэж 39, 12, 52, 24 ч гэдэг юмуу сургуулиуд дээр скаутын бүлгүүд бол байдаг. Сургуулиуд дээр багш нар л ажиллаж байвал скаутын үйл ажиллагаа тэнд явагдаж л байна. Жишээ аваад ярихад 52-р сургуулийн Оюунчулуун багштай анги, Оюуны-Ундраа цогцолбор сургуулийн Мөнхцэцэг багштай анги, 69-р сургуулийн Болормаа багштай анги зэрэг эдгээр скаут нэртэй хүүхдүүдийн анги маань сургуульдаа дандаа тэргүүний ангиуд болсон байдаг. Хамт олноороо юмаа хийдэг, өөрсдийнхөө дүрэмт хувцсаа дүрэмт хувцсаа долоон хоногт нэг удаа өмсдөг, үйл ажиллааагаа явуулдаг гэх мэтчилэн скаутад нэгдсэн багш нь дэмжээд явж байгаа ангиудыг харахад дандаа хамт олонч, нийтэч, олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог тэргүүний ангиуд нь сургууль дээрээ болсон байдаг.
– Боловсролын системийн зорилго нь багш төвтэй сургалтаас шавь төвтэй сургалт руу чиглэгдээд тодорхой хугацаа өнгөрч байна. Энэхүү зорилготой скаутын сургалт уялдаж байна гэж харж байна лдаа. Та Монголын ерөнхий боловсролын системд үнэлэлт хийж, скаутын сургалтыг сургуулийн боловсролын хөтөлбөртэй харьцуулж судалж үзсэн үү?
– Бид нарын хийж байгаа гол үйл ажиллагаа чинь л тэр шүү дээ. Авъяас хөтөлбөр бол хичээлээс гадуурхи зүйл гэж яриад байгаа тэр зүйлийг бол скаутын үйл ажиллага явуулаад хөгжүүлэх, Цөм хөтөлбөрийн тухайд амьдрах ур чадвар, иргэний боловсрол, хичээлээс гадуурх үйл ажиллагаа гэсэн гурван зүйл нь скаутын үйл ажиллагаатай маш сайн уялдаж байгаа юм. Тал бүрийн мэдлэг боловсролтой байх нь амьдрах ухаанд суралцах, хичээлээс гадуурх үйл ажиллагаа гэдэг нь скаутын цуглаанууд, хамт олныхоо дунд биеэ авч явах иргэн хүн болно гэж байгаа энэ нь иргэний боловсролын зорилгуудтай ян цав нийцэж байгаа юм. Эдгээр хөтөлбөрүүдийг хичээлээр заахдаа манай хөтөлбөрүүдээс авах боломжтой. Цаашид энэ хөтөлбөрүүд хэрэгжихээр бол бид боловсролын “Авъяас” хөтөлбөр, “Цөм” хөтөлбөртэй хамтарч ажиллахыг Боловсролын яаманд тавьж байгаа.
“Скаутад захирах, захирагдах ёс гэж заавал байдаг. Бид нар хагас цэрэгжилтийн зохион байгуулалттай байдаг. Хүүхдүүд өөрсдөө буруу зүйл хийсэн бол, тэрнийхээ хариуцлагыг өөрөө хүлээх ёстой.”
– Мэдлэг дадал чадварын тэмдэг гэдэг нь юу вэ?
– Мэдлэг дадал чадварын тэмдгийн талаар удирдагч багш нар чиглүүлж өгдөг. Манайд мэдлэг дадал чадварын 60 гаруй тэмдэг байгаа. Тодорхой сэдвийн хүрээнд сурч, эзэмшиж болзол хангаснаар тэмдэг авдаг. Алтан сумтай скаут зэрэглэлтэй боллоо гэхэд тэр хүүхэд 12, мөнгөн сумтай скаут бол 6 ширхэг дадал чадварын тэмдэгийг авсан байх зэрэг мөн зэрэглэлүүд байдаг. Заавал 12 биш эдгээрээс илүүг олон тэмдэгт цуглуулж өөрийгөө хөгжүүлж болно. 20, 30-ийг ч авч болно. Нэг тэмдэг авсан ч тухайн тэмдгийг чиглэлээр мэддэг, чаддаг, бусдад заах чадвартай д болсон байна гэсэн үг. Хүнээс мэдлэгийг булаааж авна гэж байхгүй, сурсан зүйлээ заавал өөрийн болгосон байх ёстой. Багш бол тухайн хүүхдийн хувцсан дээрх тэмдгийг хараад тэр чиглэлээр нь хүүхдэд даалгавар өгөхөд хүүхэд маань тэр даалгаврын биелүүлэхдээ урамтай байдаг.
– Скаут хүүхдүүдийн сэтгэлзүйн онцлог нь юу байдаг вэ?
– Скаутад захирах, захирагдах ёс гэж заавал байдаг. Бид нар хагас цэрэгжилтийн зохион байгуулалттай. Хүүхдүүд өөрсдөө буруу зүйл хийсэн бол, тэрнийхээ хариуцлагыг өөрөө хүлээх ёстой. Тэр хүүхэд өөрийгөө хөгжүүлж, гавъяа байгуулсан бол тэр хүүхдийг урамшуулах ёстой. Тэрийг цаг тухайд нь хийж байх ёстой ба энэ нь багш нарын ур чадвараас ихээхэн хамаардаг. Хүүхдүүдтэй ажиллаж байгаа багш нар хүртэл хүүхдүүдтэй адилхан сэтгэхүйд орчихсон, загнуулахдаа загнуулж, урамшихпаа урамшиж баярлаад ягл хүүхдүүдтэйгээ адилхан байдаг. Хүүхдүүдэд чиглэл өгч, хөгжихөд нь тусалж байна гэдэг нь багшийн хувьд ч хөгжиж байгаа нэг хэлбэр. Скаутуудад орсон хүмүүс, захирах, захирагдах ёсыг маш сайн биелүүлэхэд, хоёрдугаарт өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж байхад суралцдаг. Мөн скаут хүүхдүүд маань бусад хүүхдүүдийг бодвол илүү нээлттэй, өөрийгөө хөгжүүлэх арга барилаа олж чаддаг.
“Миний хувь Монголын маань өсвөр үеийнхний нэг хэсэг хүүхдүүд нь ч гэсэн сайн хүмүүс болоосой, бусдад нөлөөлөхүйц чадвартай хүмүүс болоосой гэсэн энэ хүсэл нь миний эх орныхоо ирээдүйд оруулж буй хувь нэмэр юмуу даа.”
– Монголын Скаутын Холбооны ойрын төлөвлөгөө юу байна вэ?
– Бид нарын гол зорилго бол чадварлаг скаут мастерууд буюу насанд хүрэгчдийг бэлтгэхэд анхаарч ажиллаж байна. Хүүхдүүдэд энэ талын хөтөлбөр үйл ажиллагаа их дутагдаж байгаа ч бид хүүхдүүдтэй ажиллах насанд хүрэгчид үнэхээр хомс байна. Энэ тал дээр багш нар ачаалал их ирж байна гэж үзээд байгаа ч уг нь энэ зүйлийг зохицуулна гэдгийг багш нар маань сайн ойлгохгүй л байна лдаа. Хамгийн гол нь зохион байгуулалт, хүүхдүүдэд, салаан дарга нарт үүрэг өгөх, чиглэлийг нь зааж өгөөд байхад хүүхдүүд биеэ даагаад хөгжих боломжтой байдаг. Хөтөлбөрүүд нь бэлэн болчихсон ийм нөхцөлд багш нар хөгжүүлээд өөрсдийнхөө боломжид тулгуурлаад ажиллахад болохгүй зүйл байхгүй.
– Насанд хүрэгчдийг бэлтгэхэд тулгардаг бэрхшээл нь юу вэ?
– Санхүүгийн асуудал байдаг. Та юм сурч мэдэх гэж байгаа бол та төлбөрөө төл гэдэг скаутад нэг гол зарчим байдаг. Хааяа нэг сонсоход скаутад мөнгөө төлөөд зугаалж байдаг дандаа баячуудын хүүхдүүд байдаг гэж яриа гарсан байсан. Харин хүүхдүүдийн хувьд би төлбөрөө төлөөд энд ирсэн юм чинь ямар нэг зүйлийг сураад явах ёстой гэсэн зорилгууд байж байх ёстой. Одоо нийгэмд багш нарын амжиргаа ямар байгаа билээ, цалингаас цалингийн хооронд ажиллаж байгаа энэ үед төлбөрөө төлөөд сургалтанд хамрагдах боломж тэд нарт хэр байх уу, энийг ойлгоод дэмжиж ажилладаг удирдлагуудад маш их баярлалаа гэж хэлмээр байдаг. Сүхбаатар аймаг, сумын засаг дарга нар, сургуулийн захиргаанаас зохиогдоод өнгөрсөн Жемборийд оролцож буй хүүхдүүдийн унааны асуудалд тодорхой хэмжээгээр тусалсан байсан. Скаутад ажилласныхаа төлөө бид цалин авдаггүй. Монголын Скаутын Холбоонд сайн дураар ажиллаж буй үе үеийн удирдагч багш нарын дийлэнх нь Монгол улсын хойч үеийг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах зорилготой, өөрсдийн итгэл үнэмшил, сэтгэл зүтгэлээрээ ажилладаг. Миний хувьд Монголын маань өсвөр үеийнхний нэг хэсэг хүүхдүүд нь ч гэсэн сайн хүмүүс болоосой, бусдад нөлөөлөхүйуц чадвартай хүмүүс болоосой гэсэн энэ хүсэл нь миний эх орныхоо ирээдүйд оруулж буй хувь нэмэр юмуу даа. Дунд сургуулийн багш нарын хувьд ч ангиа сайн хамт олон болоосой, хүүхдүүдээ хөгжүүлэх юм сан гэсэн тэр сэтгэлийн үүднээс ажиллаж ханддаг олон багш нар байдаг.
Насанд хүрэгчдийг бүлгийн удирдагчдыг бэлтгэх анхан шатны сургалтанд заавал хамруулдаг, энэний дараа мэргэшсэн сургалт хоёр модон тэмдэгтийн сургалт, хоёр модон тэмдэгтийн сургалт гээд цаашлаад сургагч бэлтгэх сургалтууд байдаг.
“Дэлхийн 216 улсад скаутын хөдөлгөөн үйл ажиллагаагаа явуулж байна.”
– Олон улсад скаутын үйл ажиллагаа яаж явагддаг вэ? Зарим улсын боловсролын системд орсон байдаг талаар уншиж байсан юм байна.
– Дэлхийн 216 улсад скаутын хөдөлгөөн үйл ажиллагаагаа явуулж байна. Германд бол төрийн байгууллагын зарим үйл ажиллагааг төрийн бус байгууллагууд ажиллах гэдэг утгаараа жилийнх нь төсөвт сууж өгдөг бол Европт бол шашны байгууллагуудын нөлөө бол харьцангуй бага, Америкт бол боё скаут бол шашны байгууллагаа түшсэн, скаутын хөдөлгөөн үүссэнээс хойш скаутын үйл ажиллагаа нь үе, удам дамжсан байгууллагууд болж байна. Эцэг эхчүүд нь скаут бол хүүхдүүдээ скаут болгосон, өвөө эмээ ач гучаараа скаут болсон гэр бүлүүд байна. Америкийн кинон дээр ч их гардаг. Долоон хоногийн скаутын үйл ажиллагааагаа нэгнийхээ гэрт кабуудын цугларалтыг их хийдэг. Эцэг эхчүүд нь скаут мастерууд байх жишээний. Эсвэл долоо долоо хоногоор нэг нэгнийдээ ээлжилж цугларахаас гадна, цэцэрлэгт хүрээлэнгүүд дээр очиж бусдад туслах, өөрсдийнхөө үйл ажиллагаа явуулдаг гэх мэт үйл ажиллагаа нь их өргөн хүрээтэй. Манай улсад үүсч хөгжөөд дөнгөж 25 жил болж байгаа. Үүнээс цаашлаад ирэхээрээ гэр бүлээрээ скаут байх боломж бүрдэнэ гэж итгэж байна. Энэ бол боловсролын байгууллага-сурагч-эцэг эх гэсэн гурвалсан харилцаа холбоо скаутын үйл ажиллагаан дээр сайн харагдаж байгаагийн тод жишээ юм.
Тайланд, Филлипин, Индонез зэрэг Азийн улс орнуудын сургуулийн захирлууд нь өөрсдөө скаут мастерууд байдаг учраас тэр сургууль тэр аяараа багш сурагчгүй бүгд скаутууд байдаг.
– Манайд скаутын байгууллагат улс төрийн шашны нөлөө байдаг уу?
– Скаут бол улс төртэй ямар ч хамаагүй, скаутын гишүүн байсан хувь хүн улс төрд орох нь чөлөөтэй, харин тэр хүн улс төрийг скаутад оруулж ирж болохгүй. Миний өмнө нь дурдсан бурхны өмнө хүлээсэн үүрэг гэдэг нь оюун санааны итгэл үнэмшил. Тэр өөрийнхөө итгэл үнэмшлээр, тухайн улс төрийн хүчинд ороод явж байна гэдэг нь одоо Эрдэнэжамъяан байж байна. Энэ хүн бол багаасаа скаут байсан, ровер, скаут мастер байсан, үндэсний нарийн бичгийн дарга байсан, ерөнхийлөгч хийж байсан, энэ хүн бол скаутад улс төрийн нөлөө ерөөсөө үзүүлдэггүй, скаутынхаа талаар л бид нарт тусалж хамтарч ажиллаж болно. Манай дүрэмд ч улс төрөөс ангид гэсэн заалт байдаг. Шашны үйл ажиллагааг бол үгүйсгэхгүй, тухайн хүний итгэл үнэмшлийн асуудал. Харин скаутаар шашныг сурталчилах гэсэн ойлголт байх ёсгүй.
Нэмж хэлэхэд сургуулийн удирдлагууд ойлгож ажиллъя гэсэн багш нарыг дэмжээсэй, анги хамт олноо сайн, хамт олонч хүүхдүүдтэй анги болгоё гэж бодож байгаа багш нар скаутын хөдөлгөөнд нэгдээрэй, эцэг эхчүүд ах дүү нараараа нийлж байгаад ижил насны хүүхдүүдээ нийлүүлээд салаа бүрдүүлээд бид нараас ровер удирдагчдыг авч ажиллуулаарай гэж хүсмээр байна.
Сонирхолтой яриа өрнүүлсэн танд их баярлалаа. Цаашдын ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.
Баярлалаа.
Б.Болор












“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ

хэрэгтэй бсииа кш даан ч явсангүй ээ тээ bye