Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, Үндсэн дүрэм боловсруулах ажлын хэсгийн ахлагч Ш.Түвдэндорж нар АН-ын шинэчилсэн дүрмийн төслийг хэлэлцүүлж дууссан талаар мэдээлэл хийлээ.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, “АН-ын шинэчлэл тасралтгүй үргэлжилж байна. Энэ сарын 12-нд намын VII хурлыг зохион байгуулах гэж байна. Энэ хурлаар хоёр асуудал хэлэлцэнэ. Нэгдүгээрт, АН-ын даргыг албан ёсоор батламжлах, хоёрдугаарт, АН-ын шинэчилсэн дүрмийн төслийг хэлэлцэн батална” гэсэн юм.
Харин АН-ын дүрмийн төслийг маш олон сарын хугацаанд боловсруулж дууссан гэдгийг дүрэм боловсруулах ажлын хэсгийн ахлагч Ш.Түвдэндорж хэллээ. Шинэчилсэн дүрмийн төслийг орон даяар, намын бүх гишүүдийн дунд хэлэлцүүлэх шийдвэрийг Гүйцэтгэх зөвлөлөөс гаргажээ. Үүний дагуу 21 аймаг, 9 дүүргийн АН-ын намын гишүүд дэмжигчдийн дунд хэлэлцүүлж байгаа юм байна. Ийнхүү бүх гишүүдээс гарсан санал, хүсэлтийг дүрэмд тусгаад намын их хурлаар батална гэлээ.
Гэхдээ дагаж мөрдөх журам, Үзэл баримтлалыг ирэх тавдугаар сард болох намын ээлжит их хурлаар батална гэдгийг тэрээр онцоллоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр харагчин могой өдөр
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
