– Засгийн газар Оюутолгойн төсөл дээр “Оюутолгой” ХХК-тай хамтран хувь эзэмшигч хэдий ч үндэсний компанийн эрх ашгийг шууд зөрчих, тэрчлэн шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэх эрхгүй гэдэг нь бас л үнэн юм-
Энэ хэрэг бүр 2010 оноос эхтэй. Монголд төдийгүй дэлхийд том тооцогдох уурхай гэгдэх Оюутолгойнхон 2010 оны арваннэгдүгээр сараас эхлэн Монголын компанийн тусгай зөвшөөрөлтэй газарт дайран орж, гүний усны худаг, байгууламжаа барьж эхэлжээ. Тухайн үедээ Монгол компанийнхан тэдэнд анхааруулан хууль журмаа сануулсан ч Оюутолгойнхон хүч түрэн говийн уурхайн хувьд зүрх нь болсон гүний усны байгууламжаа барьж босгон эдүгээ хүртэл эзэн нь юм шиг ашигласаар байгаа. Монголын үндэсний нэр бүхий нэгэн компанийн лицензтэй газарт хүч түрэмгийлсэн энэ хэрэг шүүх хуулийн байгууллагаар шат дараалан явсаар саяхан буюу 2017 оны нэгдүгээр сарын 12-нд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэгдэн Монголын компанийн нэхэмжлэлийг хангасан шийдвэр гаргажээ.
Хэрэг явдлыг дурдвал: Монголын нэр бүхий компани ном журмын дагуу 2009 онд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөө авсан газарт дээр дурдсанаар “Оюутолгой” ХХК-ийн амин чухал хэрэгцээ болсон цэвэр усны гол түшиц газар байсны учир хүчээр гүний усны байгууламжаа барьж эхэлжээ. Үүнээс хойш 2011 оны тавдугаар сард Ашигт малтмалын газрын дарга асан Батхуягийг хуулийн байгууллага шалгаж эхэлсэнтэй холбогдуулан бөөнөөр нь олон компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах болсны дотор дээрх монгол компанийн тусгай зөвшөөрөл ч цуцлагджээ. Энэ зуур Өмнөговь аймагт 263,730 га газрыг Оюутолгой төсөлд зориулан тусгай хэрэгцээнд авах Засгийн газрын тогтоол гарч, тус монгол компанийн эрх ашиг бүр ч хөсөрдсөн байна. Гэвч 2011 оны долдугаар сард нийслэлийн Захиргааны шүүхийн 300 тоот шийдвэрээр тус компанийн тусгай зөвшөөрлийг үндэслэлгүйгээр цуцалсан болохыг тогтоож тусгай зөвшөөрлийн эрхийг нь эргэн сэргээх шийдвэр гаргасан ч энэ нь хэрэгжээгүй байна. Маргаан үргэлжилсээр хамгийн сүүлд энэ оны нэгдүгээр сард нийслэлийн Захиргааны хэргийн шүүх Засгийн газар хууль зөрчсөн гэсэн шийдвэрийг дахин гаргаад байгаа нь энэ юм. Засгийн газар Оюутолгойн төсөл дээр “Оюутолгой” ХХК-тай хамтран хувь эзэмшигч хэдий ч үндэсний компанийн эрх ашгийг шууд зөрчих, тэрчлэн шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэх эрхгүй гэдэг нь бас л үнэн юм.
Монголын төр хэнд үйлчилдэг вэ?
Дээр дурдсанчлан тусгай зөвшөөрлийг хууль бусаар цуцалсан учраас сэргээх шийдвэрийг шүүх гаргачихаад байхад тухайн үеийнАшигт малтмалын газрын холбогдох албан тушаалтнууд “Дээрээс танайхыг сэргээхгүй байх чиглэл ирсэн” гэсэн үг хэлж, шүүх хуулийг эс тоомсорложээ. Энэ зуур Оюутолгой хэдийнэ ус дамжуулах байгууламжаа барьж Улсын комисст хүлээлгэн өгөхөөр болчихсон байв. Хууль журмын дагуу Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас “Оюутолгой” ХХК-ийн гүний усны худгууд болон барилга байгууламж барихдаа эрх бүхий компанитай зөвшилцөөгүй, хуулиар олгогдсон эрх ашиг, сонирхлыг зөрчсөн тул барилга байгууламжийг Улсын комисст хүлээн авах боломжгүй болохыг мэдэгдсэн ч мөн л хэн ч тоомсорлосонгүй.
“Оюутолгой” ХХК-ийн бизнесийн соёл хаана байна?
Дээр өгүүлсэнчлэн Монголын компанийн тусгай зөвшөөрөл бүхий газрыг Оюутолгойн тусгай хэрэгцээт авах тухай тушаалыг Засгийн газраас гаргаж, тухайн үеийн Ерөнхий сайд байсан С.Батболд гарын үсгээ зурж байжээ. Оюутолгой бол Монголын бүр дэлхийн хэмжээний орд газар, бүтээн байгуулалт гэдэг утгаараа төр засаг нь хүртэл хөл алдан гүйж, тусгай хэрэгцээг нь хангаж байгаа нь үүрэг байж болно. Гэхдээ Монголын компаниа ингэж дээрэлхэж, дээрэмдэж болох уу?!
“Оюутолгой” ХХК олон улсын хэмжээний компани гэдгээрээ бизнесийн соёлыг дээдэлнэ гэдэг. Гэтэл ийм маргааныг үл тоомсорлож болох уу. Дашрамд сануулахад дээр дурдсанаас гадна хууль дүрэм зөрчиж гаргасан шийдвэр, тодорхойлолт, маапаантай асуудлууд мундахгүй олон байгаа бөгөөд өмнөх болон одоогийн Засгийн газрын эрх бүхий албан тушаалтнууд яагаад “Оюутолгой” ХХК-ийн эрх ашгийг улайран хамгаалах болсон талаар ноцтой асуудлууд дэгдэж болзошгүй байна.
ЭХ СУРВАЛЖ:Өглөөний сонин


Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
