Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Сайхан монгол ээж” эмэгтэйчүүдийн чуулга уулзалт өнөөдөр Төрийн ордонд боллоо. Уулзалтад УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон УИХ, Засгийн газрын эмэгтэй гишүүд оролцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат чуулганд оролцсон ээжүүдэд мэхийн ёсолж хүндэтгэл үзүүлж, үг хэллээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат,
-Уудам эх орны минь өнцөг булан бүрт өргөө гэрээ хатан ухаанаар залж, үр хүүхдүүдээ хүмүүжлээр тойлж, улс орныхоо хөгжилд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулан суугаа Монгол эхчүүд, эмэгтэйчүүд та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн халуун баярын мэндийг дэвшүүлж, та бүхнийхээ амьдралд аз жаргал, ажил үйлсэд тань өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье.
Улс орны хөгжлийг түүчээлж, эх орныхоо төлөө эрэлхэг гавьяа байгуулсан хатан зоригт Монгол эмэгтэйчүүдийн баатарлаг үйлсийн тухай түүх өдгөө Монгол угсаатнуудын дунд мөнхрөн үлджээ. Тэдгээр гайхамшигт хатдын үргэлжлэл өнөө цагийн Монгол эмэгтэйчүүд Та бүхэн маань ажиллаж буй салбартаа амжилт бүтээлийг шаглан, эх орныхоо хөгжлийн товчийг зангидан байгаа нь сайшаалтай.
Монгол Улсын Засгийн газар эмэгтэйчүүдийнхээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдний нийгмийн баталгааг хангах, тэгш эрхээр хангагдсан хүчирхийлэлгүй тайван орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тодорхой заалтуудыг тусган оруулж, хэрэгжүүлж байна. Тухайлбал,
Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжийн улсад ажилласан жил, тэтгэвэр бодуулах хувийг өндөр байлгахын тулд өсгөсөн хүүхдийн тоогоор улсад ажилласан жил, нийгмийн даатгал төлсөн жилийг нь 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцохоор боллоо.
Хүүхдээ гурван нас хүртэл нь өөрөө асарч буй эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч төлж, сайн дурын даатгалд даатгуулсан бол нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын сангаас буюу Тэтгэмжийн сангаас төлдөг байхаар зохицууллаа.
Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг албан журмын даатгалд даатгуулсан ээж 100 хувь, сайн дурын даатгалд хамрагдсан нь 75 хувиар авдаг байсныг болиулж, 100 хувиар олгохоор тусгасан. Мөн жирэмсний амралттай байх хугацаандаа хоёр, гурав дахь хүүхдээ төрүүлсэн бол амаржсаны болон жирэмсний тэтгэмжийг олгохоор боллоо.
Монгол Улсын Засгийн газраас хийгдэж буй дээрх ажлууд эмэгтэйчүүдийн маань нуруун дээрх ачааг тодорхой түвшинд бууруулж, тэр хэмжээгээр үр хүүхдээ сургаж, улс эх орныхоо гэрэлт ирээдүйг бүтээх их үйлсэд та бүхний маань оруулах хувь нэмэр нэмэгдэнэ гэдэгт миний бие итгэлтэй байна.
Мөн төрөөс хүн ам зүйн талаар баримтлах бодлого болон гэр бүл, нийгмийн халамжийн бодлогодоо бид хүн амын төрөлтийг тууштай дэмжих бодлогыг баримталж, залуу гэр бүл, олон хүүхэдтэй эхчүүдийг дэмжих, тэдэнд санхүүгийн туслалцаа үзүүлэн ажилласаар ирсэн. Уг бодлогуудын үр дүнд жилдээ дунджаар 80,0 орчим мянган хүүхэд шинээр мэндэлж, хүн амын ердийн цэвэр өсөлт 20-22,0 пунктэд хүрч, 2016 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хүн амын тоо 3 сая 120 мянга боллоо.
Сүүлийн жилүүдэд улс орны санхүү, эдийн засгийн байдал хүндрэлд орж, УИХ-с Эдийн засгийн тогтворжуулах хөтөлбөр гаргасан, мөн ОУВС-тай хамтран Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг тохирон хэрэгжүүлэх зэрэг олон талын арга хэмжээ авч улс орны макро эдийн засгийн тогтворжуулах бодлогыг хэрэгжүүлж байна. Хэдийгээр төсөв, хөрөнгө, санхүүжилтийн хувьд ийм хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгаа ч төрөөс эхчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд чиглэгдэж байгаа нийгмийн халамжийн бодлогоо бууруулалгүйгээр хэвээр үргэлжлүүлэх, зарим талаар өргөжүүлэх бодлогыг баримталж ажиллаж байна. Тухайлбал,
2016 оны байдлаар “Эхийн алдар” одонтой эхэд жилд нэг удаа олгох мөнгөн тусламжид 207,0 мянган хүн, жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжид 134,0 мянган хүн хамрагдаж байна.
Мөн Монгол Улсын Засгийн газраас “Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай” хуулийн төслийг боловсруулж, өнгөрсөн оны 12-р сард УИХ-д өргөн мэдүүлээд байна. Өнөөдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар “Эх хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг хэлэлцэн баталсан нь ирэх 4 жилд эх хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тэгш, хүртээмжтэй, чанартай тусламж үйлчилгээг бүх нийтэд хүргэж, эрүүл саруул гэр бүл нь Монгол төрийн тулгуур багана болох учиртайг онцлон хэлэхийг хүсэж байна.
Улс орны маань ололт амжилт, хөгжил цэцэглэлт, эрдэмтэн мэргэдийн нээлт бүтээл, уран бүтээлчид, тамирчдын маань Олон Улсын тавцанд үзүүлж буй амжилт бүхэн нь хатан ухаант ээжүүд та нарын маань ач гавьяа билээ. Монголынхоо нийт ээжүүд, эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүд та бүхэндээ дахин баярын мэнд хүргэж, цаашдынх нь ажил хөдөлмөр тань сүүн цацал мэт өөдөө, ариун байхыг хүсэн ерөөе!” гэлээ.
Мөн энэ үеэр Улс нийгэмдээ үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрлөхийн зэрэгцээ олон сайхан үр хүүхэд төрүүлж өсгөсөн Шатарбалын Цэрэнхүү, Шагдарын Өлзийбаяр, Маамын Жавзмаа, Баатарын Аръяа, Туяагийн Цогмөнх, Гошошийн Кагазбек, Чимэддоржийн Цэрэнханд, Туулайн Наранцэцэг, Жамъянгийн Насантогтох нарын 9 ээжийг “Сайхан монгол ээж”-ээр нэрлэж өргөмжлөл олголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна
Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Өнөөдөр улаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
Өнөөдөр улаан бар өдөр
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
