Нийслэлийн иргэдийн амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, нийслэлийн зам, тээврийн сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, эрэлтэд нийцсэн тээврийн үйлчилгээг үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд Зам тээврийн яам Улаанбаатар хоттой хамтран ажиллахаар боллоо. Ирэх 4 жилд зам, тээврийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт Зам тээврийн хөгжлийн сайд С.Ганбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар өнөөдөр гарын үсэг зурлаа.
Хоёр тал хамтран Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, түгжрэлийг бууруулах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн, авто зогсоолын тоо, багтаамжийг нэмэгдүүлэх, хотын ачаа тээврийн нэгдсэн логистикийг хөгжүүлэх, авто тээвэр, агаарын тээвэр, төмөр замын тээврийн үйлчилгээний нэгдсэн сүлжээг бий болгох замаар нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эрэлтэд нийцсэн, хүрээлэн буй орчинд ээлтэй тээврийн ухаалаг систем, тээврийн шинэ үйлчилгээ нэвтрүүлэх зэрэг олон ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотын зам тээврийн салбарт бид томоохон зорилтуудыг тусгасан байгаа. Энэ онд багтааж шинэ нисэх онгоцны буудлаа хүлээн авах болно. Үүнийг нийслэлтэй холбосон тээвэр логистикийн сүлжээг бий болгох зайлшгүй шаардлагатай. Түүнчлэн нийслэлийн дундуур дайран өнгөрөх төмөр зам тулгамдсан асуудлын нэг болоод байгаа. Төмөр замыг нийслэлийг тойруулан гаргах ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан зорилт бий. Эдгээр асуудал дээр хэрхэн хамтран ажиллах талаар санамж бичигт тусгагдсан байгаа. Үүнээс гадна агаарын бохирдлыг бууруулах тал дээр анхаарч нийтийн тээврийн үйлчилгээнд цахилгаан болон хий түлшийг хэрхэн нэврүүлэх тал дээр Зам тээврийн хөгжлийн яамтай бодлогын хүрээнд хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай” хэмээлээ.
Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат “Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан зам, тээврийн салбарт дээрх чиглэлээр хамтран ажилласнаар нийслэлийн иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцлийг бүрдүүлж, тээврийн үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох боломж бүрдэх ач холбогдолтой. Хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн томоохон зорилтыг бид шийдэж ажиллана” гэдгийг онцолж байлаа.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж,
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсы
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
