Засгийн газрын гишүүд өнөөдрөөс нийслэлийн дүүргүүдэд ажиллаж байна. Энэ хүрээнд Эрчим хүчний сайд П.Ганхүү өнөөдөр Сүхбаатар дүүрэгт ажиллалаа. Улаанбаатар хотын хүн ам ихтэй дүүргүүдийн нэг болох тус дүүргийн цахилгаан, эрчим хүчний өнөөгийн байдал болон тулгамдаж буй асуудлын талаар сайдад танилцууллаа. Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир хэлэхдээ “Манай дүүрэг 20 хороотой. 9 дүгээр хорооноос хойш гэр хороолол байдаг. Гэр хорооллын эрчим хүчний шөнийн тариф тэглэснээс хойш зуслангийн зарим хэсгийн айлуудын цахилгааны хүчдэл муу байгаа. 15-аас 20 дугаар хороонд гэхэд өвлийн ачааллын үеэр хүчдэл унадаг. Нийт 38 мянга 200 гаруй айл өрхөөс 35 хувь нь тоолуургүй. Өнөөдрийн байдлаар цахилгаанд холбогдоогүй 275 өрх бий.” гэлээ.
Эрчим хүчний сайд П.Ганхүү “Засгийн газар, нийслэл, дүүргүүдийн хувьд иргэдийнхээ ажиллаж, амьдрах ая тухтай нөхцлийг хангах нь гол зорилго учраас Засгийн газрын гишүүд дүүргүүдэд ажиллаж байна. Сүхбаатар дүүрэгт цахилгааны хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор хүчдэл уналттай хэсгүүд дээр ямар арга хэмжээ авах талаар ярилцахаар газар дээр нь ирлээ.” хэмээв. Дүүргийн нөхцөл байдлыг танилцуулсны дараа Эрчим хүчний яамны ажлын хэсэг дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зуслан зэрэг газруудад ажиллаж, иргэдийн асуудлыг сонссон байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
