Монгол Улсын Засгийн газрын гишүүд энэ өдрүүдэд нийслэлийн дүүргүүдэд ажиллаж Засгийн газрын үйл ажиллагаа, шийдвэрийн хэрэгжилт болон зарим байгууллагын үйл явцтай танилцаж байна. Мөн иргэдийн санал хүсэлтийг сонсч, Засгийн газрын шийдвэрт хэрхэн тусгаж, ажил хэрэг болгох талаар санал солилцож байна. Энэ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол 2017 оны гуравдугаар сарын 16-нд буюу өчигдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн XIII хороо, Туул тосгонд ажиллалаа.

Олон нийтийн нэрлэдгээр “шувуун фабрик” гэх энэ хорооны нутаг дэвсгэрт хайрга, дайрга олборлодог 60 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь байгаль орчин болон иргэдийн аюулгүй орчинд сөргөөр нөлөөлж байна. Карьерүүдийн үйл ажиллагаанаас болж голын ус ширгэж, бургас цөөрч гол гольдрилоо өөрчилсөн. Малын бэлчээргүй, хадлангийн талбайгүй болсон. Ухсан нүхэнд мал унаж үхэж байна, хүн явахад хэцүү болсон. Тоосжилт ихтэйгээс харшлын өвчтэй хүний тоо нэмэгдэж байна, хайрга ачсан том оврын тэрэгнүүд зам эвдэж, автын осол гарах нөхцөл бүрдүүлээд байна зэрэг хүндрэлтэй асуудлыг уулзалтын үеэр үг хэлсэн хүн болгон хөндөж, Засгийн газраас тодорхой шийдэл хүлээж байгаагаа хэллээ. Хороодын иргэд төрийн бус байгууллага, холбоо байгуулан нутаг усаа хамгаалахаар зохион байгуулалтад орж байгаа ч тэдэнд дэмжлэг туслалцаа хэрэгтэй байгаа ажээ.
Туул голын бохирдол хэрээс хэтэрсэн, жилийн дөрвөн улиралд өмхий үнэртдэг, голоос ундаалсан мал хордож үхэж байна. Хайрга олборлолт замбараагүй хийгдэж байгаагаас энэ орчимд цөлжилт нүүрлээд байна. Мод тарих, ногоожуулах шаардлага байгаа ч хөрөнгө мөнгө байхгүй. Сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муу байна, сургуулийн засвар болон сургууль, цэцэрлэгийн цогцолборын дутуу баригдсан барилгыг дуусгаж ашиглалтад оруулахад Засгийн газраас дэмжлэг хүслээ.

Карьерийн аж ахуйн үйл ажиллагааг цэгцэлнэ, хаах шийдвэр гаргана. Ингэхдээ тухайн аж ахуйн нэгж ухаж сэндийчсэн, хүн, мал унахаар болгосон газрыг нөхөн сэргээлгэнэ. Нөхөн сэргээлт эс хийвээс эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулна гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол иргэдэд хэллээ.
Айл болгон хашаандаа мод тарих хэрэгтэй гэсэн иргэний саналыг дэмжиж байна.
Энэ хаврын мод тарих үндэсний өдрийн өмнө шувууны иргэдэд мод үнэгүй олгоно. Энэ бол шувуун фабрикийг цөлжилтөөс аврах гол ажил юм. Харин хашаандаа мод тарих хүсэлтэй айл өрхийн судалгааг гаргаж өгөхийг хорооны удирдлагаас сайд хүслээ. Мод тарих сургалтад иргэдийг хамруулах ажилд мөн туслалцаа үзүүлнэ гэлээ.
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, нийслэл, дүүргийн удирдлага, Нийслэлийн газрын алба, мэргэжлийн хяналт, цагдаагийн газраас ажлын хэсэг гарч Хан-Уул дүүргийн Туул тосгонд ажилласан юм. Энэ үеэр Д.Оюунхорол сайд хэвлэлд ярилцлага өглөө. Ингэхдээ,
-Нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж байна. Дайн болсон мэт дүр зураг харагдаж байна. Аж ахуйн нэгжүүд хариуцлагагүй уул уурхай эрхэлж, газрыг доройтолд оруулж байна. Энэ бол хувиа бодсон хүмүүсийн үйлдэл. Иймд ажлын хэсэг байгуулахаар ярилцаж байна. Улаанбаатар хоттой ийм ойрхон Туул голын хөвөө, суурьшлын бүс, бүр айлын хашаанд карьер эрхэлдэг боллоо гэдгийг сонсоход сэтгэл эмзэглэж байна. Бизнес эрхэлж байгаа нэрээр хууль дүрмийг уландаа гишгэж, нийтийн эрх ашгийг хохироож байгаа үйл ажиллагааг таслан зогсооно. Иймд энд карьерийн үйл ажиллагаа эрхэлж байгаа бүх аж ахуйн нэгжийн лицензийг цуцалж, эдгээр аж ауйн нэгжээс нөхөн сэргээлт хийж, газрыг бүрэн бүтэн болгож өгөх шаардлагыг хатуу тавина гэж БОАЖ-ын сайд Д.Оюунхорол ярилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

ӨНӨӨ ГОМО МӨНХӨӨ ЧИНЬ НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭЛГЭХЭЭР ЗАРГАЛДАНА Л ГЭНЭ ШҮҮ