Улс төрөөс ангид, намаас тусдаа сүүлчийн салбар нь спорт байлаа. Эрх мэдэл, эд хөрөнгөнд тачаадсан намчид Монгол орныг хэрхэн сөхрүүлж, мөлхүүлж явааг хэн ч хэлнэ, хаана ч ярина.
Үзэл бодлын зөрүү гэгчийн тайлбар доор, улс төрийн бялуу хүртээлт бидний амьдралд өдөр-шөнө мэт ээлжилсээр, өглөө-орой мэт үргэлжилсээр. Атаа хорсол, амлалт, цөхрөлт түүнийг даган даган хорвоогийн хоногийг хороосоор.
Спортын салбар нь өөрийн гэсэн бичил “вант улс” маягаар оршиж, аливаа гадны нөлөөллөөс хэт хамааралгүй явсан үе бий. Харамсалтай нь манай орныг наймдахь жилдээ ерөнхийлж байгаа Элбэгдоржийн лүндэнгээр тэр түүх 2012 онд мөхсөн гэдэг. Тэрвээр бүхий л дээд түвшинд АН төр барьж эхэлсэн учраас Монголын бүх салбарт эзлэн дийлье гэж журмын нөхдөө хөөргөн турхиржээ. Энэхүү лүндэн яам тамгаас эхлээд аймаг хотоор улбаалж, сум сууринд хүрч сүүлдээ хэсэг, гудамжаар үргэлжлэв. Айл өрх рүү ордгийн даваан дээр “алдарт мэдэгдэл” хийн зогсоосон билээ.
Тэрхүү давалгаанд Монголын олимпийн хороог тухайн үед прокурор байсан, малын эмч мэргэжилтэй Дорлигжавд оноосны дагуу МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн байна. Тэнд хүслээ гүйцээх ямар ч боломжгүй болсныг ойлгомогц өөрийг нь гомдоогч Загдсүрэнг өргөстэй торны цаана суулган тавлажээ. Хүчний байгууллага, хууль шүүх хэний командаар явах нь тодорхой. Шалгаж шалгаж цаад хүнээ ял зэмгүйгээр гаргачихаж болохгүй, ёс төдий шийтгэл тохоогоод буцааж ажилд нь тавилаа. Малын эмч До хүний эмч За-гаас ийнхүү даагаа нэхсэн гэдэг.
Энэ хооронд “улсын хаан” Элбэг аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэхийг хүсээгүй. Хэдэн нүүдлийн цаадахыг харсан нь лавтай. Өөрийнх нь зангаагаар хоригдсон Загдсүрэнг өөртөө үнэнч нэгэн болгож ашиглана. Дорой намуухан түүнийг байтугай бүхэл бүтэн 3 сая хүнийг аргалдаг хойно. Загдсүрэнгийн хэдий насных нь үйл юм, түүнийг боорлох хүмүүс ч мундахгүй. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух билээ. Олон улсын олимпийн хороонд очих их хүслийг нь дуулмагцаа даамын гэх Батэрдэнэ, оюутны гэх Жаргалсайхан тэргүүтэн хөдөлгөөнчид ноцож гарлаа. Олон улс, Ази, Антарктидаас авахуулаад өмнө хойд хөрш Хятад, Орос, арлын Гуам, мөсний Гринланд руу ч матаас шидэж, Монголын 21 аймаг, Улаанбаатарын 9 дүүргийн шүүхэд дахин дахин зарга үүсгэв. Спортынхон дундаа муу нэртэй хүмүүс үүнийг ярьдаг болохоос зөв зүйтэй санал сэдэв тэдний заргын дунд харагддаг гэлцэнэ.
Хоорондоо нийлдэггүй ч холдож салдаггүй улс төрийнхний, улс төрчдийн үнэн худлыг нь хэн ч олдоггүй мэтгэлцээн, маргалдаан Монголын спортод ийн гаарлаа. Хөдөлгөөнчдийн төлбөр тооцоог томоохон банк хариуцсан яриа ч дуулддаг. Цалин пүнлүүгүйгээр хэн ч ажиллахгүй. Ганхаж хазайсан бэлээхэн албан тушаал (суудал) хэн бүхний шуналыг бадраана. Хорхойг хүргэнэ. Эхлүүлээд орхисноо гүйцээх хүсэлтнүүд, өөрийгөө л ухаант мэргэн гэж бодогчид, өнөө маргаашаа өнгөрөөгчдөөс эхлээд урьд цагт нэгэн зорилгын төлөө явсан хүмүүс нь хүртэл түүнийг хүсэв.
Тэр ч бүү хэл хэдэн үеэрээ МАН-ыг дагаж завшчихаад Элбэгдоржийн хатгаасаар өөрийн намын нэр дэвшигч Бат-Эрдэнэ дархан аваргыг “зайлчихдаг” Мөнх-Очирт байх л асуудал. Өнөөдөр л болж байхад маргааш хамаагүй. Маргааш нэг арга олно доо. Буурлаас үлдээсэн буянг цацаж үрчихээд дараагийн алхмаа эрэлхийлж яваа ч юм бил үү.
Мэдээж Загдсүрэн дахиад хэдэн жил суудлаа хадгалахыг хүсчээ. Хүн хэлэхээс, цаас чичихээс наашгүй гэдэг. Өөрийгөө хэн ч хэзээ ч бүрэн таньдаггүй. Чадалгүй болчихсон хэрнээ чадна даа хэмээн хөмхий зуух нь хүний ертөнцийн жам. Өчигдөрхөн ул долоож явсан нөхөр өдгөө туг булаацалдвал хэн ч дургүйцэх нь мэдээж. Үзнэ ээ.
Дээрээ суудлаа олдоггүй, доороо ч гүйдлээ мэддэггүй Монголын улс төр ингэн ингэн Монголын спортыг эрүүдэн тамлаж байна. Нам бүрээс үүрэг өгч элч томилохоо шахлаа. Дундаас нь олз хонжоо хайгчдыг ч тодруулан таниуллаа. Хэзээ энэ дарамтаас ангижрахыг хэн ч хэлж мэдэхгүй.
Энэ их амбиц, шунал тачаалын цаад зорилго юу вэ? Хүн хүний хүсэл өөр байж болох ч хотын төвийн А бүс дэх газрынх нь төлөө өлөн нүдтэй улс төрчид хэмлэлцээд яваа нь нууц биш. Бейсбол, теннис, байт харваа, хөлбөмбөгийн талбай зэрэг Олимпийн хорооны мэдлийн олон арван га газарт эзэн сууж, хөрөнгөө арвижуулахын төлөө л сонгуульд үзэх гээд байгаа бололтой.
/Иргэний захидал/
www.fact.mn

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
