Казах түмний үндэсний баяр болох Наурызын баярыг угтан Улаанбаатар дахь Баян-Өлгий аймгийн Залуучуудын холбооноос “Казах ёс заншлыг сурталчлах өдөрлөг”-ийг МЗХ-ны урд талбайд олон нийтэд нээлттэй зохион байгууллаа.
Өдөрлөгт УИХ-ын гишүүн асан А.Бакей, МЗХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга П.Анхжаргал, УИХ-ын гишүүн, Улаанбаатар дахь Хэнтий аймгийн Залуучуудын Холбооны тэргүүн Н.Учрал, УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Г.Тэмүүлэн, Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Б.Ербулан болон залуучуудын төлөөлөл оролцлоо.
Өдөрлөгөөр МЗХ-ны урд талбайд Казах үндэсний гэрийг тусгайлан барьсан юм. Хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч, иргэдийг Наурыз көже, идээ будаагаар дайлж, казах түмний ёс заншил, түүх соёл, уламжлалын талаар мэдээлэл өгч, танилцууллаа. Түүнчлэн Казах ардын дуу, доомборын аялгуу, бүргэд хэрхэн сургадаг талаараа сонирхуулсан юм.
Энэ үеэр ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан Боксын ОУХМастер н.Ербалат, Хүндийн өргөлтийн Дэлхийн аварга н.Сарфулла нарыг “Тэргүүний Залуу” цол тэмдгээр шагнасныг МЗХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга П.Анхжаргал гардуулан өглөө.
Сонирхуулахад Наурыз нь цаг тоолол ёсоор өдөр шөнө тэнцсэн өдөр тохиодог хаврын баяр билээ. Казах түмэн Наурызын баярыг тэмдэглэхдээ амьдралын үндэс болсон байгаль орчноо хайрлан хамгаалахын зэрэгцээ ахас дээдэс, багачууд хүүхдээ энхрийлж золгодог юм байна.








Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
