Нийтийн тээвэр цахим картаар үйлчилж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга С.Батболд, НЗД-ын орлогч П.Баярхүү болон албан бусад хүмүүс өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээнд дүн тавихаар автобусаар зорчлоо.
Тэрбээр, Сүхбаатарын талбайн автобусны буудлаас угсраа автобусанд сууж, Багшийн дээд сургуулийн буудал, бонтаник чиглэлээр явлаа. Зам зуур зорчигчидтой ярилцаж, бэлэн мөнгөний машиныг авсан нь оновчтой ажил болсон талаар ярьж байв.

Засаг дарга ч, иргэд ч ялгаагүй бэлэн мөнгөний хайрцгийг авсан нь оновчтой ажил болсон гэж байв. Харин Улаанбаатар хот хэзээ дэлхийн бусад улсын нийслэлтэй адил асуудалгүй нийтийн тээвэртэй болж, иргэд нь автомашинаас автобусыг илүүд үздэг болох талаар Нийслэлийн засаг дарга С.Батболд “Банкны карт, утас цэнэглэгч карт зэрэг бүхий л төрлийн картаар төлбөр хийх боломжийг бий болгох, түүнчлэн нэг удаагийн карттай болгох зэрэг ажлыг судалж, Нийтийн тээврийн сүлжээг боловсронгуй болгох талаар бид ажиллаж байна. Хотын төвийн чиглэлд олон автобус явж байгаа ч алслагдсан дүүргүүдэд автобус бага байна гэсэн гомдол ирдэг. Мөн нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цаг өөрчлөгдөж байгаатай холбогдуулан нийтийн тээвэрт бас ямар өөрчлөлт хийж болох талаар ажлын хэсэг судалж байна. Манай улсад метро байгуулах нь өртөг өндөртэй байна гэсэн. 2025 оноос хойш энэ асуудлыг ярьж болно. Эхлээд автобусаа хуваарийн дагуу явуулдаг болгох хэрэгтэй. Тиймээс наана нь тусгай замын автобусны дөрвөн шугамыг ашиглалтад оруулна. Энэ шугамаараа трамбай явуулах боломжтой” хэмээлээ.

Мөн нийтийн тээврээр зорчиж иргэдийн үзэл бодлыг сонсохоос гадна зарим нийтийн тээврийн бааз, газруудын үйл ажиллагаатай танилцсан юм.
Нийтийн тээвэрт өөрчлөлт хийж байна уу гэвэл тийм. Цахим картын систем буюу илүү ухаалаг, соёлтой үйлчилгээг нэвтрүүлэх гэж сүүлийн жил гаруйн хугацаанд хичээж байна. Иргэд урд хаалгаар ороод, хойд хаалгаар буудаг боллоо. “Алив мөнгөө” гэж нэхүүлэхгүй цахим карт уншуулдаг боллоо. Дэвшил гарч байна. Гэхдээ өнөөдрийг хүртэл хүртээмж, үйлчилгээ сайжирсангүй. Энэ тал дээр нийслэлийн удирдлагууд анхаарах байх гэж иргэдийн зүгээс хэлж байлаа.
Зургийг MPA.mn-ээс….














Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
